Өвлийн бэлтгэлийг эрчимжүүлэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 07 сарын 19

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2023.07.19) болж, 10 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Тухайлбал,  2023-2024 оны өвөл, хаврын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа.

Албан даалгаврын хэрэгжилтийг “Хөдөө аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн хамт Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд даалгав.

Мөн цаг агаарын аюултай үзэгдлийн үед хүн ам, эд хөрөнгийг эрсдэлээс хамгаалах, учирсан хохирлыг цаг алдалгүй түргэн шуурхай үнэлэх, хариу арга хэмжээний төлөвлөлт хийж, Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэхийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд;

Цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурлан өвөл, хаврын улирлын бэлчээрийн даацыг бодитой тогтоох, цаг уур, орчны аюултай, гамшигт үзэгдлийн талаарх урьдчилан сэргийлэх мэдээг иргэд, малчдад түргэн шуурхай хүргэх, говийн бүс нутагт үүлэнд зориудаар нөлөөлөх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэд;

Цаг агаарын хүндрэлтэй нөхцөлөөс шалтгаалж, зам, даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг зохион байгуулах, автомашин, техник тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангахыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод тус тус үүрэг болголоо.
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хүрэлсүх элбэгдорж .(64.119.17.136) 2023 оны 07 сарын 19

Үхсэн баас нохойн оцгор!!!!! Өвлийн бэлтгэл мэлтгэл гэж худлаа үнэн юм шааж шаалцаж байснаас . Та нар . Нүүрс идсэн 1 . И. Х . Н. А. Я. Д . Т. Г. Р. Ө. Г. Ө. Ө . Б. У. Ш. У. У хулгайчуудаасаа цуглуулж жинхэнэ өвлиыхөө бэлтгэлийг .ханга . Х. У. Л. Г. А. Й. Ч. У. У. Д. А. А

0  |  0
Асуулт(192.82.73.210) 2023 оны 07 сарын 19

Эрчим хүчний сайдад хомсдлыг бууруулах талаар даалгавар өгсөн үү?

0  |  0
Top