Blackpink хамтлагийнхан Born Pink аялан тоглолтоо энэ сарын 15-нд Парист хийсэн.
Тухайн тоглолтод Gone болон On the Ground-ыг дуулахдаа Розэ Saint Laurent-аар гоёж тайзнаа гарсан нь шүтэн бишрэгчдийнх нь санааг зовооход хүрчээ.
Хамтлагийнхаа хамгийн туранхай гишүүн энэ удаад бүр дэндүү туранхай, хэрзгэр харагдсан учир шүтэн бишрэгчид нь санаа зовж буйгаа сошиалд илэрхийлж эхэллээ.
“Яана аа, арай дэндүү туранхай байна аа, бие нь гайгүй байгаа”, “Энэ янзаараа бол хэдхэн минутын дараа ядраад унаад өгөхөөр харагдаж байна” хэмээн шүтэн бишрэгчид нь сэтгэгдэл үлджээ.
Розэ бол биеийн жиндээ маш их анхаарал хандуулж, хатуу дэглэм барьдгаараа зартай нэгэн.
Өнгөрсөн жилийн тавдугаар сард ELLE-д өгсөн ярилцлагадаа “Гэдэс минь гэнэт хөөчихвий гэж айхдаа би шөнө огт юм иддэггүй” гэж ярьсан удаатай юм. Розэ 168 см өндөртэй ч 44 кг жинтэй ажээ.
Сэтгэгдэл ( 9 )
Jin ni hangalttai bich baina
Sanaanud n zovj bga blhos hatelsn ym alga ergu gcinude
Horchgor alwe
Gue tgd xuny biyd sna zovj bxynxa ornd oorsdynxoo biyd sna zovoosei. Rose yxw turanxai bgad blink naryn sna n zovj boln ldo gxde ene udaad bl ooroo oorinxoo biyin baidlyg meddg bolooll turj bga bailgude yrn tgell xedn sar tasrltq uil ajilgga yvulaall aylan toglolt xiixeer aynda biy sulidaad irnshd. Tgd ymr bidnuss oorsodoo idol bish ymr stresste xecu bdg bloll xoolny durshil edr buurd bga c ymbilu xen medxww. ymr c biyte bsn c blink nar n xairln gdgyg medx l bailgudee…
Rose arail tursan bnshdee hawirga ni garch bna.Minii bodloor 2-4kl nemsen ni deer baihaa.Omnoh biy ni goyshdee
Ta nar ymar omnoos tursan bag bush rose oortoo taalagdaj baiwal yahii????
Boldog bol ochood nuuren deer ni helsen
yhvde hoorhii
Chaahad aytahan bgaan bn daaa