Твиттерийг худалдан авснаасаа хойш Илон Маск илүү олон талтай, сонирхолтой, бизнесийн ашигтай болгохын төлөө өөрчлөлтүүдийг хийсээр байна.
Илон Маск эхлээд твиттерийн ажилчдын дунд цомхотгол явуулж, бараг 50 хувийг нь ажилгүй болгосон. Тэгвэл одоо олон жилийн турш танигдсан логоны шувууг үгүй болгохоо мөн зарлалаа.
“Мөдхөн бид Твиттер брэндийг үдэх болно. Аажмаар шувуунаас ч сална” гэж Илон Маск мэдэгдээд лого цаашид ямархуу өнгө төрхтэй байхыг харуулсан нь хар өнгийн суурин дээр цагаан X үсэг байлаа.
“Хэрвээ өнөө орой надад санаанд хүрэхүйц X логог үзүүлэх юм бол маргааш бид логог өөрчлөх болно” гэж Илон Маск нэмж өгүүлсэн байна. Мөн твиттерийн суурь өнгө нь цагаан-цэнхэр биш цаашид хар өнгө давамгайлах бололтой. Үндсэн өнгийг хар болгохыг сошиалын хэрэглэгчдийн 2/3 нь дэмжээд байна.
Сэтгэгдэл ( 0 )