Шинэ Зеландын Хууль зүйн сайд авто осол гаргасныхаа дараа огцров

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 07 сарын 24

Шинэ Зеландын Хууль зүйн сайд Кири Аллан өчигдөр буюу долдугаар сарын 23-ны ням гаригт авто осол гаргасан учир өнөөдөр албан ёсоор огцорч байна. Түүнийг авто осол хийснийхээ дараагаар цагдаа нарт эсэргүүцэл үзүүлсэн мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан гэж буруутгажээ.

Кири Аллан Веллингтон хотод 21 цагийн орчимд авто осол хийснийхээ улмаас дөрвөн цаг цагдаагийн хэсэгт саатуулагдаад суллагджээ.

Лейборист намын ирээдүйн од гэгдэж явсан Кири Аллан хамтран амьдрагчтайгаа харилцаа тасалсныхаа дараагаар сэтгэлзүйн асуудлын улмаас ажлаасаа түр чөлөө аваад байсан гэнэ. Шинэ Зеландын Ерөнхий сайд Крис Хипкинс түүнтэй даваа гаригийн өглөө уулзан ярилцахдаа сэтгэл санааны байдал нь Хууль зүйн сайдын ажлыг хийж чадахааргүй байгааг хэлж, ажлаа өгсөн нь дээр гэж зөвлөжээ. “Уучилшгүй үйлдэл гаргасан нь бол маргаангүй үнэн. Гэхдээ тухайн үед сэтгэл санааны цочролд орчихсон байсан юм байна. Хувийн амьдралын асуудлыг нь бид мэдэж байсан. Өчигдөр улам нөлөөлөх явдал болсон бололтой” гэж Крис Хипкинс мэдэгджээ.

Харин Кири Аллан “Сүүлийн хэдэн долоо хоногт миний хувийн амьдралд дараалсан бэрхшээлүүд тулгарсан. Үүний улмаас түр чөлөө авч, дараа нь эргээд ажил, амьдралаа зохицуулаад аваад явж чадна гэж бодсон юм. Гэвч өчигдөр болсон явдал дээр үндэслээд бодоход тэгж чадахгүй бололтой. Би хэвийн ажиллах чадваргүй болжээ. Засгийн газрын кабинетынхныхаа нэрийг хөөдчихлөө” хэмээн мэдэгджээ.

Шинэ Зеланд ирэх аравдугаар сарын 14-нд парламентын сонгууль болно. Сүүлийн үед тус улсын хэд хэдэн сайд алдаа гаргасныхаа улмаас огцорсон. Тухайлбал, Зам тээвэр, цагаачлалын асуудал эрхэлсэн сайд Майкл Вүд ашиг сонирхлын зөрчилтэй нь тогтоогдсоны улмаас, Цагдаагийн сайд Стюарт Нэг нууц баримт дамжуулсны улмаас, Гаалийн сайд Мека Уайтири өөр намын бодлогыг дэмжсэний улмаас тус тус огцорчээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.160.91) 2023 оны 07 сарын 25

манайд бол яг огцорч харагдаач хулгайчууд суудлаасаа салахгүйн тулд бүүр эсрэгээрээ ард иргэдийг буруутгаж дайрна хөгийн луйварчид байгаа юм ш дээ

0  |  0
Манайд(192.82.71.248) 2023 оны 07 сарын 24

Манайд бол үгүй гэж гүрийж бгаад бүүр тушаал ахина тэгээд хохирогч нь ялтан болдог

1  |  0
Top