Дублины гудамжаар ганцаар явахгүй байхыг АНУ-ын ЭСЯ анхааруулав

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 07 сарын 27

Ирланд дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас Дублинд аялал жуулчлал болон ажлаар ирсэн иргэддээ хандан анхааруулга гаргажээ. Дублин хотноо оройн цагаар ганцаараа аль болох явахгүй байх. Мөн тус хотын гудамжаар явахдаа биедээ бэлэн мөнгө, үнэт эдлэл авч явалгүй, хувийн аюулгүй байдлаа сайн хангахыг анхааруулсан байна.

“Оройн цагаар ганцаараа хотын гудамжаар зугаалахгүй байх. Үнэт зүүсгэл болон үнэтэй цаг, бэлэн мөнгөтэй том цүнх биедээ авч явахгүй байхыг анхааруулья. Мөн паспорт, бэлэн мөнгө, гар утас болон бусад үнэт эдлэлээ гадуур халаас юмуу цүнхнийхээ гадна талд хийхгүй байхыг зөвлөж байна” хэмээн АНУ-ын Элчин сайдын яамны мэдэгдэлд дурджээ.

Үүнээс гадна олон нийтийн газраар явахдаа гар утсаа үзэхгүй байх, чихэвч аль болох зүүхгүй байх. Согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэхгүй байх. Олны нүдэнд аль болох өртөхгүй байхыг нэмж зөвлөжээ.

Долоодугаар сарын 19-нд Дублин хотын гудамжаар зугаалж явсан АНУ-ын 57 настай иргэн Стивен Термини рүү бүлэг залуус дайрч, дээрэмдэн, хүнд гэмтээсэн хэрэг гарсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top