Дэлхийн цаг уурын мэргэжилтнүүд энэ долоодугаар сарын хэт халалтыг түүхэнд байгаагүй үйл явдал хэмээн тодорхойлсны дараагаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш “Дэлхийн хэт халалтын эрин үе эхэллээ” хэмээн мэдэгдлээ.
“Дэлхийн цаг уур өөрчлөгдөж байна. Энэ бол аймшигтай мэдээ. Зөвхөн эхлэл нь ийм гэхээр улам аймшигтай. Хэт халалтыг цельсийн 1.5 хэмээр буулгах боломж одоогоор байна. Үүний тулд маш яаралтай, далайцтай ажиллах хэрэгтэй. Дэлхийн хэт халалтын эрин үе эхэллээ” хэмээн Антониу Гутерриш НҮБ-аас гаргасан онлайн мэдэгдэлдээ дурджээ.
Энэ долоодугаар сард дэлхийн түүхэн дэх хамгийн халуун сар болж тэмдэглэгдэн үлдэхэд ойрхон байна. Энэхүү хэт халуунд нөлөөлж буй нэгэн хүчин зүйл нь дэлхийн бохирдол юм.
“Хойд Америк, Ази, Африк болон Европын ихэнх нутаг дэвсгэрт халуу шатаж байна. Энэ бол Дэлхийн хүн амын хувьд аюул юм. Эрдэмтэд хэт халалтын бурууг хүмүүсийн үйл ажиллагаатай холбон тайлбарлаж байгаа. Дэлхийн дулаарал айсуй тухай олон жилийн турш анхааруулсан. Гэвч дулаарал бидний тооцсоноос хурдан байна. Цаг уур маш хурдан өөрчлөгдлөө. Дэлхийн дулаарлын үе өнгөрч, одоо Дэлхийн хэт халалтын эрин үе эхэллээ.
Одоо улс орон бүрийн төр засаг, удирдлага анхаарлаа цаг уурын асуудалд бүрэн хандуулах хэрэгтэй. Эргэлзэж тээнэгэлзэж суух цаг биш. Бид алхам хийхгүй бол байдал улам дордоно. Бидэнд дахиад хүлээх, харзнах цаг хугацаа байхгүй” хэмээн Антониу Гутерриш мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл ( 7 )
Гол шалтгаан нь хүн амын хэт өсөлт бөгөөд түүнээс улбаалсан хий хоосон чамирхал,тансаглалаас үүдэлтэй үрэлгэн хэрэглээ.Жишээ нь Байгалиа сүйтгэж олборлож байгаа алтны бараг 50% нь хүний гар хуруу, хүзүү,хөл,хаалганы бариул суултуурын гоёлд харин 50% нь аль нэг хүчирхэг гүрний (Хятад,АНУ,орос гэх мэт ) агуулахад хураахын тулд хийгддэг гэдгээс харж болно.
АНУ гол буруутан нь шдээ,\nМод их тарих хэрэгтэй, Хүүк гэлгүй тэрбум модыг нь дэмжье
Дайн дэлхийн дулааралд нөлөөлөөгүй мах, газар тариалан, аж үйддвэр нөлөөлж байгаа юм. Мах нь мал. Мал ихээр өсвөл малаас ялагарах метан хий лэлхий дулааруулж оцоны нимгэлдэг. Газар тариалан. Байгалийн зэрлэг ургамал, мод хүлэмжийн хийг өөртөө шингээж хүчилтөрөгч өгдөг. Гэтэл газар тариалан байгалийн тэр онгон байгалийг эвддэг. Жишээ АНУ-ын үхрийн махны хэрэгцээг хангахын тулд Амозоны ширэнгэн ойг сүйтгэж, оронд үхэр болон малын тэжээл бэлтгэх талбай бий болгосон. Сибирч бас үүнтэй төстэйгөөр сүйтгэгдэж байгаа. Үүнийг гүүгмапаас газар тариалан ямар байгааг харж болно. АҮйлдвэр бол тодорхой.
Олон жилийн өмнө манай богдуудын бошигт нэг бүрчлэн хэлчихсэн байна лээ, улам бүр хэцүү болно.
Дайн дажинаа зогсоогооч.Дэлхийн дулааралд нөлөөлөөд байна