Хятадын Жөжян мужийн төв Ханжоу хотын амьтдын хүрээлэнгийн баавгайн бичлэгийг үзсэн хүмүүст эргэлзээ төржээ.
Баавгайн овог дотроо Нарны баавгай гэж нэрлэгддэг төрлөөс энэ амьтдын хүрээлэнд хэд хэд байдаг аж. Тэднийг баавгайн арьс нөмөрсөн хүн юм биш үү гэх хардлага төрсөн байна.
Бичлэг дээр нэгэн нарны баавгай арын хоёр хөл дээр яг хүн шиг босоод зогсчихсон байх бөгөөд жижигхэн туранхай биетэй тул хүн ч юм шиг харагдах аж.
Нарны баавгай нь Малайзад голцуу байдаг амьтан учир малайз эмэгтэй Анжела “Баавгай гэхээр хүмүүс аймшигтай том, гайхалтай хүчирхэг гэж ойлгодог. Малайзын баавгайнууд жижигхэн байдаг. Дэлхийн хамгийн жижигхэн баавгай байхгүй юу” гэжээ.
WeChat-аар цацагдсан нэгэн бичлэг дээр Ханжоугийн амьтдын хүрээлэнгийн ажилтан тайлбар хийхдээ “+40 хэмийн халуунд ямар ч хүн баавгайн арьс нөмрөөд хэдхэн минут ч тэсч байж чадахгүй” гэсэн байна. Мөн даваа гаригт баавгай мөн гэдгийг нотлон харуулахын тулд сэтгүүлчдийг дуудсан гэдгээ мэдэгджээ. Нарны баавгай нь томоохон нохойтой адил биетэй буюу ойролцоогоор 1.3 метр урттай байдаг ажээ.
Ханжоугийн амьтдын хүрээлэнг ингэж хардсаны цаана бас нэг шалтгаан байгаа гэнэ. Хятадын зарим амьтдын хүрээлэн нохойг будаад чоно, илжгийг будаад эрээн тахь болгочихдог учир хардалт үүсч байж магадгүй юм байна.
Сэтгэгдэл ( 3 )
бөгсөнд нь силикон шаачих юмсан, арьс нь бүр үрчийчихсэн бнашд
Удахгүй хүн болох юм бна дөа
Ямар бөгсгүй баавгайвдээ.