Бодибилдингийн спортын оргил тэмцээн Мистер Олимпын 7 удаагийн аварга Арнольд Шварценеггер нэгэн “нууц” хүүтэй.
20 жилийн турш гэрийнх нь үйлчлэгчээр ажилласан Милдред хэмээх эмэгтэйн хүү Шварценеггерийнх гэдэг нь 2011 онд ил болж, томоохон дуулиан дэгдсэн.
Тэгвэл тэр хүү одоо 25 настай залуу болсны зэрэгцээ аавынхаа адил спорт заалнаас салах дургүй гэнэ. Түүнийг Жозеф Баэна гэдэг. Баэна бол жүжигчний замналаа дөнгөж эхлүүлж буй залуу.
Тэрбээр сошиалд аавынхаа алдартай гэрэл зургийг дуурайн булчингаа чангалсан гэрэл зураг оруулан, “Дэндүү амархан гэдэг дэндүү хэцүүг давсны үр дүн. Жин хөнгөн байх тусмаа илүү хэцүү байдаг” хэмээн бичжээ.
Зургийн дор олон хүн сэтгэгдэл үлдээхдээ “Аавыгаа санагдуулам залуу юм”, “Терминатор”-ын зураг авалтыг дахин эхлүүлэх хэрэгтэй”, “Аав чинь чамаар бахархах ёстой”, “Аав нь ямар байна, хүү нь тийм байдаг”, “Шварценеггер тэр чигээрээ байна шүү” гэх мэтээр бичжээ.
Сэтгэгдэл ( 4 )
Ghde yg aaw shig ee goy bish umaa. Tiim ch tsarailag bish bas bulchintai ch aawiig shig ni bish um bn
Ghde yg aaw shig ee goy bish umaa. Tiim ch tsarailag bish bas bulchintai ch aawiig shig ni bish um bn
Нууц биш байгаад удаж байна шүү дээ
Domog domog.