БНХАУ-ын Ханжоу хотын амьтдын хүрээлэнгийн Анжело нэртэй нарны баавгай хоёр хөл дээрээ хүн шиг цэх босч зогссон бичлэг цахим орчинд тарсан.
"Амьтдын хүрээлэнгийн ажилчдын нэг нь баавгайн арьс нөмөрчихсөн юм биш үү" гэх эргэлзээ төрүүлсэн бичлэг дэлхийгээр нэг цацагдсаны дараагаар тус амьтдын хүрээлэн олны хөлд дарагдах болжээ.
Өчигдөр л гэхэд жирийн өдрүүдийнхээсээ 30 хувиар олон хүн хүлээн авч, үзэгчдийн тоо 20 мянгыг давсан байна.
“Интернэтээр баавгайн бичлэгийг харсныхаа дараа бодитоор нь очиж харъя гэж бодсон” хэмээн Ю овогт өгүүлсэн бол “Би хурдан галт тэргэнд түргэхэн шиг сууж, өнөөх баавгайг нүдээрээ харахаар ирлээ” гэж Цянь Мин хэмээх нэгэн Ханжоугийн телевизээр ярьсан байна.
Баавгайн бичлэгийг сайн харсан хүмүүс “Юм шидэж өгөхөд яг хүн шиг барих гэсэн. Ухрахдаа ардаа юу байгааг эргэж харсан. Мөн бөгсний арьс нь хунирсан байна” гэх мэтээр анзаарснаа тэмдэглэн бичсээр байгаа юм.
Weibo-гийн нэгэн хэрэглэгч “Хэрвээ энэ үнэхээр хүн юм бол “Оскар” гардуулах хэрэгтэй” гэсэн байна. Харин амьтдын хүрээлэнгийн ажилтан “Манайх бол улсын харьяанд багтдаг байгууллага. Тийм зүйл байх боломжгүй. Тэгээд ч баавгайн арьс нөмрөөд +40 хэмийн халуунд хэдхэн минут ч байж тэвчих хүн байхгүй шүү дээ” гэж мэдэгджээ.
Энэ дуулианыг ашиглан Peta Asia амьтдын эрх ашгийг хамгаалах байгууллагынхан ч мэдэгдэл гаргажээ.
“Өөрсдийгөө өндөр оюун ухаантнууд хэмээн өргөмжлөгчид хүссэн орчиндоо эрх чөлөөтэй амьдрахдаа бусад амьтдыг үзвэр, зугаа цэнгэл болгон ашигласаар байна” хэмээн Peta Asia-гийн дэд захирал Жейсон Бейкер өгүүлжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Jijigxeen xul bugs naatsan xarvaas xun l bna
Xun bnaa!!! Xiimel xunirsan aris bugsund n xaragdaj bna yag xun
баавгай угаасаа 2 хөл дээрээ зогсож л байдаг ш дээ юун сонин байгаа юм бэ байдаг л үзэгдэл байна ш дээ новш гэж