Карди Би-гийн шидсэн микрофон дуудлага худалдаагаар өндөр үнэд хүрэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 08 сарын 03

Дуучин Карди Би-гийн долоодугаар сарын 30-нд Лас-Вегаст хийсэн концерт дуулианаар өндөрлөсөн. Түүн рүү нэгэн үзэгч ууж буй зүйлээ цацсаны хариуд Карди Би барьж буй микрофоноо хариу нүүлгэсэн юм.

Ингэснээр Карди Би богинохон хугацаанд шүүмжлэлийн эзэн, хэвлэлийн од болоод амжсан. Тэгвэл продюсерийн компанийн ажилтан Скотт Фишер тэрхүү микрофоныг eBay-аар дуудлага худалдаанд оруулахад төсөөлөөгүй өндөр үнэд хүрээд байна. 500 ам.доллароос эхэлсэн үнэ  25.100 ам.долларт аль хэдийнэ хүрчээ. Дуудлага худалдаа ойрын хэдэн хоногтоо үргэлжлэх тул үүнээс ч өндөр үнээр зарагдах боломжтой юм.

TMZ-ийн мэдээлж буйгаар Скотт Фишер “танхай” микрофоныг зараад олсон мөнгөө сайн үйлсийн Friendship Circle санд хандивлах юм байна. Энэ сан нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусалдаг ажээ.

Харин Карди Би-гийн хувьд хийсэн үйлдлийнхээ төлөө цагдаад дуудагдсан байна. Түүний шидсэн микрофонд оногдсон бүсгүй гомдол гаргажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top