Өмнөд Солонгосын 27 настай жүжигчин Жо Бён Гюд дээрэлхүүлж, хохирогч болсон А гэх залуу 10 тэрбум вон барьцаанд тавьж, үнэнийг тогтоолгохыг хүсч буйгаа мэдэгджээ.
Тэрбээр ахлах сургуульд сурч байх үед болсон явдлын баримтыг олны өмнө задлан тавьж, үнэн мөнийг тогтоох ёстой гэж үзэж буй юм байна.
“Үнэнийг ил цагаан дэлгэн шалгаж, эцэслэн тогтоолгохын тулд би 10 тэрбум вон тавихад бэлэн байна. Надад дэлгэн тавих баримт байгаа ч одоогоор нууцалсан нь дээр гэж бодно. Жо Бён Гюгийн HB Entertainment-ээс гаргасан мэдэгдэлд “Хэрвээ үнэнийг олны өмнө үнэн бодитоор нь дэлгэвэл бид талархах болно. Гэвч тэр залуу таг чиг болсон” гэж мэдэгдсэний хариуг би ингэж өгч байна” хэмээн А мэдэгджээ.
Мөн хэрвээ жүжигчин буруугүй гэж тогтоогдвол тэдний агентлагийн нэр хүнд дэлхий даяар өсч, алдарших болно гэдгийг ч А сануулсан байна.
Ил шалгалтад сургуулийн захиргаа болон ажилтнууд, тухайн үеийн сурагчид, орон нутгийн цагдааг оролцуулахыг А хүсээд, үнэн худлыг тогтоох тусгай аппарат ашиглах мөн ховсдох аргыг ч хэрэглэхийг зөвшөөрч буйгаа илэрхийлжээ.
Хэрвээ өөрийнх нь гаргасан гомдол ор үндэсгүй, худал ташаа гэсэн хариу гарвал ямар шийтгэл үүрэхээ ч мэдэгдсэн байна.
“Би Шинэ Зеландад төрсөн. Хэрвээ миний хэлсэн зүйлс худал байвал би сургуулиа төгсөөд Өмнөд Солонгосын армид сайн дураараа явахын зэрэгцээ Сөүлийн галт тэрэгний буудлын 00-ийг 10 жилийн турш угаана. Гэхдээ нүүрээ халхлалгүй, ил гаргах болно” гэжээ.
Жо Бён Гю Шинэ Зеландын сургуульд суралцаж байхдаа бусдыг дээрэлхэж, доромжилсон гэх мэдээлэл цацагдсан юм.
Жүжигчин болон түүний хамаардаг HB Entertainment энэ мэдээллийг үгүйсгээд, шүүхэд гомдол гаргасан. Мөн саявтархан Жо Бён Гю киноны онлайн нээлтийн үеэр мөн сургуульд байхдаа бусдыг дээрэлхсэн гэх мэдээлэл тархсан юм. Жүжигчин мэдэгдэл хийхдээ “Энэ бол өөр улсад байгаа хүний гаргасан мэдээлэл болохоор улс хоорондын мөрдөн шалгалт шаардсан асуудал. Тиймээс хугацаа хэрэгтэй. Шинэ Зеландад байгаа хохирогч гэх хүн Өмнөд Солонгост ирж мэдүүлэг өгөхөөс татгалзаж байгаа тул хэргийг шийдэх асуудал сунжрах төлөвтэй. Тиймээс киноны зураг авалтын дараагаар энэ асуудалд илүү анхаарахаар шийдсэн” гэж мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл ( 3 )
Ene medee ghde yag unene blow uu?
Үхээсэы ннэ лалар
Ih survalh cn haana bna