Тулгууртай харайлтын домогт тамирчин, Олимпын хошой аварга Елена Исинбаевагийн өнгөрсөн долоодугаар сард сошиалд бичсэн тэмдэглэл олны ярианы сэдэв болжээ.
Эдүгээ 41 настай Исинбаева эх нутгаасаа гарч, Испанийн Тенерифед амьдарч байгаа юм байна. Мөн ирэх есдүгээр сараас Олон Улсын Олимпын Хороо /ОУОХ/-д дахин ажиллахаар болжээ. Үүнийг дуулсан Украины тал дургүйцлээ илэрхийлж, “ОХУ-ын армийн хошууч цолтой хүн ОУОХ-нд ажиллах ёсгүй” гэсэн шаардлага тавьсан байна.
Үүнтэй холбогдуулан Исинбаева сар орчмын өмнө сошиалд тайлбар бичжээ. “Надтай холбоотой нийтлэл, мэдээлэлд би ямар нэгэн хариу тайлбар бараг хийдэггүй...Гэвч энэ удаад эргэлзээг тайлж, үнэн бодит байдлыг дэлгэн хэлэхээр шийдлээ.
Европын бусад улс орны адил Орост ч тамирчид ямар нэгэн спортын клубт харъяалагддаг. 2018 он хүртэл би ЦСКА-д харъяалагдаж, спортын аугаа амжилтынхаа төлөө шагнал, цол хүртсэн. ОХУ-ын Зэвсэгт хүчинд алба хашиж байгаагүй, одоо ч хамааралгүй учир тэр яригдаад буй цол бол нэр төдий зүйл юм. Мөн би Төрийн думын гишүүн байгаагүй, аль нэг намын гишүүн биш. Миний мэргэжил бол спорт.
2013 онд би спортоор хичээллэдэг хүүхэд-залуус болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах сайн үйлсийн сан үүсгэн байгуулсан. Энэ ажлынхаа хүрээд өнөөг хүртэл 90 гаруй спортын талбай байгуулаад байна. Мөн спортод авьяастай хүүхдүүдийг нээн илрүүлэх зорилготой тэмцээн зохион байгуулдаг.
2016 оноос ОУОХ-ны гишүүн болж, олимпын хөдөлгөөн болон спортын хөгжлийн төлөө Дэлхийн олон улсын гайхамшигтай тамирчдын хамт идэвхтэй ажилласаар ирсэн. Шийдэх ёстой асуудал тулгарсны улмаас энэ ажлаа түр завсарласан. Харин одоо та бүхэндээ 2023 оны есдүгээр сараас эхлэн дахин ОУОХ-ны үйл ажиллагаанд идэвхтэй оролцохоор болсноо баяртайгаар мэдэгдэж байна. ОУОХ-нд ажиллаж болохгүй ямар нэгэн хориг саад надад огт байхгүй.
Тиймээс найз нөхдөдөө болон худал ташаа мэдээлэл түгээж буй хүмүүст хандах хэлэхэд, би үргэлж Дэлхийн хүн байсаар ирсэн. Тийм ч байх болно!
Ажиллаж буй газраа амьдарч, дуртай юмаа идэж, хүндэлж, хайрладаг хүмүүстэйгээ харилцах болно. Сайн хүн саараасаа олон гэж би боддог. Тиймээс 10 жилийн өмнөх гэрэл зургийг минь дэлгэн тавьж, үнэн бодит байдалтай огт нийцэхгүй зүйл ярьж, над руу чулуу нүүлгэж буй хүмүүс дунд ч гэсэн сайн хүн байгаа гэж бодно. Нэг юмыг сайн тогтоож ав: Атаархал бол аливааг бөхөөн сүйтгэгч юм шүү.
Мэдээллийг нягталж, дүгнэж, бусдад хууртахгүй байж, хувийн зорилгодоо хүрэх замаасаа бүү гажаарай. Өөрийгөө үнэлж, олдсон цаг хугацаагаа дэмий зүйлд бүү зарцуул. Энэ амьдралд танд амжилтад хүрэх боломж байгаа гэдэгт итгэ. Та бүхэнд сайн сайхныг хүсье!” хэмээн Исинбаева бичсэн юм. Энэхүү тайлбараа тэрбээр испани хэл дээр мөн нийтэлсэн.
Исинбаевагийн тайлбарын дараагаар ОХУ-ын алдартай тамирчид байр сууриа илэрхийлж, шүүмжилж эхэлсэн.
Телевизийн тайлбарлагч Дмитрий Губерниев “Елена Исинбаева өөрийгөө Оросын армийн нэр төдий офицер байсан гэжээ. “Нэр төдий” гэж яг юуг хэлж буйг нь тодруулмаар санагдлаа. Нэр төдий офицер байсан юм бол нэр төдий цалин авч, нэр төдийхөн татвар төлдөг байжээ дээ? Мөн түүний харъяалагдаж байсан анги нэгтгэлийн тайлбарыг сонсмоор санагдчихлаа. Үнэхээр нэр төдий байсан юм уу гэж асуумаар байна” гэсэн бол хамтдаа өрсөлдөж явсан, тулгууртай харайлтын тамирчин Светлана Фоефанова томоохон ярилцлага өгөхдөө Исинбаеваг муулах тактик баримталжээ. “Нэг автобусаар явавч тэр мэндлэхээ ч больсон. Энэ чинь сайхан зан чанар биш харин ч хүмүүжилгүй байдал биз дээ” гэх юмуу эсвэл “Исинбаева цаашдын амьдралаа Оростой холбохгүй гэж шийдсэн бололтой. Зөвлөгч муутай хүн юм болов уу гэж би бодож байна. Миний хувьд бол гадаадад гарч амьдрах сайхан санагддаггүй. Москвадаа л байх сайхан байдаг” гэх мэтээр ярьжээ.
Олимпын аварга цаначин Елена Вяльбе “Би тэр тайлбарыг нь уншсан. Нэг их ойшоогоогүй. Гэхдээ тэгж бичих хэрэг байсан юм уу гэдэгт эргэлзэж байна. Зүгээр л нэг тэнэг охин шиг санагдсан” гэсэн бол гимнастикийн дасгалжуулагч Ирина Винер “Одоо Еленаг хараар будаад хэрэггүй гэж бодож байна. ЦСКА-гийн тамирчин байсан, цэргийн үйл ажиллагаанд оролцож байгаагүй л гэж хэлсэн шиг санагдсан. Тийм ээ, Дэлхийн хүн гэж өөрийгөө хэлсэн байна лээ. Өөрөө тийм зам сонгоо л биз. Хэн нэг нь эх орныхоо зүрх нь байхыг хүсдэг бол хэн нэг нь Дэлхийн хүн болохыг хүссэн л байна” гэжээ.
Шатрын их мастер Сергей Карякин “Дэлхийн хүн гэж хэлснийг нь би дэмжихгүй байгаа. Хичнээн Дэлхийн хүн байлаа ч гэсэн энгэртээ аль нэг улсын паспорттой, өөрийн гэсэн эх оронтой л байдаг” хэмээн өгүүлжээ.
Орос-Украины дайн дэгдээд 530-аад хоног болж буй энэ цаг үед Елена Исинбаева цэргийн хошууч цолыг “нэр төдий” гэж тодорхойлсон нь улам эмзэг, хүнд туссан биз ээ.
Тэгвэл хэдэн хоногийн өмнө Исинбаева ОУОХ-ны Тамирчдын хорооны даргын албан тушаалд өрсөлдөөд Финляндын хоккейчин эмэгтэй Эмма Терход санал хураалтаар ялагдсан байна.
Сэтгэгдэл ( 6 )
Энэ алдарт тамирчин нэртэй янханы италид авсан асар том орд харш түймэрт өртөөд үнс болов. Гэхдээ энэ *** Оросын эсрэг нохойд барьдаг ташуур нь болсон болохлоор , оросыг муулж -эх орноо муулж угаадас шавхруугаа нэмүүлдэг болохлоор үнэгүй байшин саваар шагнуулах байх
Энэ хүүхний хурандаа, генерал энэ тэр болдог хөг ингээд өнгөрөв өө, хөөрхий, иванууд л юм чинь одоо аягүй бол хошууч цолыг нь хурааж, ахлагч энэ тэр болгож тэнэгтэнэ ээ, кк
Тэнэг монголууд бүгд тэнэг гэвэл ямар байна даа
Тэнэг Иванууд бол тэнэг л Иванууд
Үнэнд дургүй хүн сүргүүд, хууртагдаад л, уяран хайлаад явж байхаас яахав. Тэр үнэнийг л хэлж.
Shoiguugiin balbuur huuhen