Канүн хар салхинаас Ким Жон Ун болон түүний аав, өвөөгийн хөргийг хамгаалахыг уриалжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 08 сарын 11

Канүн хар салхи Солонгосын хойгийг айлган түгшээж байна. Өмнөд Солонгост хар салхины улмаас нэг хүн амь үрэгдэж, 16 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүрсэн тухай мэдээлсэн.

Тэгвэл Умард Солонгост удирдагч Ким Жон Ун болон түүний аав Ким Чен Ир, мөн өвөг эцэг Ким Ир Сений хөрөг зураг, хөшөө баримлыг салхи шуурга, ус борооноос хамгаалахыг уриалсан мэдээлэл “Родон Шинмун” сонинд нийтлэгдсэн аж. Энэ сонин бол Умард Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн намын төв хэвлэл юм.

Кимийн овгийнхон 1948 оноос хойш Умард Солонгосыг үе залгамжлан удирдаж байгаа. Өмнөдөд эхэлж хүрсэн Канүн хар салхи өнөөдөр буюу баасан гаригт Умардад хүрч, ихээхэн хор хохирол учруулах магадлалтай байгаа юм. Кимийн овгийн удирдагчдын хөрөг зураг Умард Солонгосын ихэнх албан байгууллага, айл өрхийн хойморт байдаг бөгөөд чимэг зураг төдий биш ариун дагшин шүтээний хэмжээнд өргөмжлөгдөн залдаг ажээ.

Күкмин их сургуулийн профессор Андрей Ланьков ярихдаа “Эдгээр хөрөг зураг, хөшөө баримлууд бол аливаа нэг шашины ариун дагшин бурхан шахуу юм. Ямарваа шүтээн болсон бурханыхаа төлөө шүтлэгтнүүд амиа өгөхөөс буцахгүй үе байдаг. Амиа өгдөггүй юм гэхэд шүтээнээ аврахын төлөө чадах бүхнээ хийдэг. Түүнтэй ижил юм” хэмээн өгүүлжээ. Тиймээс удирдагчдын хөрөг зураг, хөшөө барималд хайхрамжгүй хандсан, санаатай санаандгүй байдлаар унагаж гэмтээсэн бол шийтгэл ногдуулах ч магадлалтай ажээ.

Мөн Умард Солонгосын төрийн хэвлэлүүд Канүн хар салхины хор уршгийг аль болох бага байлгах үүднээс Зэвсэгт хүчний анги нэгтгэл болон намын гишүүдийг ургацаа хамгаалах үйлсэд шамдан ажиллахыг уриалсан байна.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тэнгэр (202.126.88.149) 2023 оны 08 сарын 14

Шүтэх шүтээнтэй , хамаалах зон олонтой , бурханаас ч \nболтугай хармалах эх нутагтай эх ороныхоо төлөө тангарагтай цэрэгтэй улс шиг улс байх сайхан юм даа . Харийн газарыг түрэмгийлж эзэлчихээд харь олон үндэстэн цуглуулж ардичалсан улс нэр зүүлгээд бусад улсыг хүний эрхээр турихран үймүүлж хэдхэн хүнд нь эрх өгч байгалийн баялагийг нь цөлмөх улс төрийн бодлого байна шиг . Үер болоход хэн урсаж хэн хараад байгалийн давагдашгүй гээд яриад зогсож байна даа . Өвөг дээдэс амьдралийн бүгдийг урдичалж харж төлвөлдөг аугаа удирдагчид байж дээ . Хармасмаар ,..

3  |  0
Төгс (103.10.21.23) 2023 оны 08 сарын 13

Дарангуйлагч бүдүүн сатаны боол болсон энэ новш хүн ардаа хайрлах сэтгэлгүй хогийн хэнд хэрэггүй зурагаа хамгаалах гэх шиг ийм лаларын дарангуйлагчийг зайлуулаад ард иргэдээ хайралдаг зөв хүнээ олмоор юм даа .

2  |  0
Гаа(202.126.90.112) 2023 оны 08 сарын 13

Амьд ард түмэн үхэхэд хамаагүй юм байна ха ха ха !!!

1  |  0
Top