Өмнөд Солонгосын шүүгч биеэ үнэлж байгаад баригджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 25

 

Өнгөрөгч зургаадугаар сарын 22-ний өдөр Өмнөд Солонгосын Улсан хотод шүүгчээр ажилладаг нэгэн ажлаар явж байх үедээ биеэ үнэлсэн хэрэг гарчээ. Энэ жил 42 нас хүрч байгаа тэрээр Сөүл хотод сургалтад суухаар ирсэн бөгөөд энэ үеэрээ биеэ үнэлсэн болох нь тогтоогджээ. 

Дээд шүүхийн шүүгчид болон хөндлөнгийн хуульч, профессоруудаас бүрдсэн Шүүхийн сахилгын хорооноос энэхүү хэргийг хэлэлцэн сахилгын шийтгэл ноогдуулсан нь олны эгдүүцлийг хүргээд байна. 

Наймдугаар сарын 23-нд сахилгын хорооны шийдвэр гарч дээрх шүүгчийн бүрэн эрхийг гурван сараар түдгэлзүүлэх шийдвэр гаргаснаа танилцуулжээ. Тус улсад шүүгч үүргээ гүйцэтгэж байхдаа үүргээ зөрчсөн, нэр төрд халдах үйлдэл гаргасан тохиолдолд сануулах, цалинг бууруулах, түдгэлзүүлэх гэсэн гурван төрлийн сахилгын шийтгэлийн аль нэгийг нь авдаг байна. Шүүгчийн бүрэн эрхийг нэг жилээр түдгэлзүүлэх нь сахилгын хамгийн хатуу шийтгэл ажээ. 

Олон нийт дээрх шүүгчид оноосон шийтгэлийг хэт хөнгөн байна хэмээн хүчтэй шүүмжилж эхэлжээ. Өмнөд Солонгос улс 2004 онд биеэ үнэлэх явдлыг хууль бус хэмээн үзэх болсон. Тиймээс шүүгч хууль зөрчсөн үйлдэл гаргасан бөгөөд үүнийг зөвхөн сахилгын арга хэмжээгээр хязгаарлах ёсгүй хэмээн тэд үзэж байгаа аж. Тиймээс дээрх шүүгчид сахилгын бус хуулийн дагуу арга хэмжээ авах хэрэгтэй хэмээн дуу хоолойгоо нэгтгэж эхэлжээ. 

Шүүхийн сахилгын хорооноос дээрх шүүгчийг сургалтад хамрагдаад харих үедээ дээрх үйлдлийг гаргасан тул хүндэтгэн үзэх шалтгаанаар ажлын байраа орхисон үйлдэлд хамаарахгүй, гэхдээ шууд гэртээ харилгүй бие үнэлж байсан учраас бид үүн дээр анхаарч шийтгэл ноогдуулсан гэх тайлбар өгчээ. 

 

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.181.99) 2023 оны 08 сарын 29

Биеэ үнэлнэ үү яана уу үхэр монголчуудад ямар хамаа байнаа хов муу юм болохоор сэвээд ороод ирдэг өөрсдийнхөө хулгайчуудыг яллаж чадахгүй арчаагүй новшнууд

3  |  1
зочин(139.5.217.100) 2023 оны 09 сарын 02

Ийм мэдээлэлүүд их эргэлзээтэй. Шүүгч хүн учраас хэн нэгнийг яллах гэж байсан ч юм уу, ямар нэгэн байдлаар хэн нэг нь өшөө авч байж ч болно. Урхи ч байж болно. Сул тал нь ч байж болно.

2  |  0
Zochin(202.126.89.4) 2023 оны 08 сарын 28

Zasss hvnii bieiig vnelvvsen bish hend hamaatai um bee. Arai l aimaar uu olon niited zaralj ntr.

0  |  2
зочин (103.10.22.177) 2023 оны 08 сарын 27

Манайхан одоо сайхан сэвээд өшөөгөө аваач. солонгосууд монголчуудыг нэг л бүдэрвэл яаж улс орон даяараа хэвлэлээрээ шившиглэн дорд үзэж гутаадаг билээ. Эсвэл хэдүүлээ чимээгүй л гүлдийгээд сууж байхаас тэ кккк

0  |  0
Аагий(202.126.89.71) 2023 оны 08 сарын 27

Юм болгонд оролцох юм да. Манайхан.

0  |  0
Ган(66.181.181.22) 2023 оны 09 сарын 02

хүн өөрийнхөө биеийг зарна уу, үрнэ үү, та нарт ямар пад байна? \nТа нар өөрсдөө үнэгүй шаалцдаг байж

9  |  1
Зочин(202.55.188.120) 2023 оны 08 сарын 28

Зориуд Худлаа орчуулсан байна. Шүүгч биеэ үнэлэгч авч байгаад баригдсан шүү.\n

11  |  0
heh(103.212.117.232) 2023 оны 08 сарын 28

bie uneleh bishdee, huntei yavaldaj bgaad barigdsan. Solomgosiin ger buliin huuliar horiotoi

8  |  1
Зочин(176.93.144.20) 2023 оны 08 сарын 25

Манайхан солонгосуудаас бөгс барьсан явдлынхаа хариуг авах гээд зохиогоод биччих вүү?! Ккк

0  |  0
ergelzee(103.212.117.15) 2023 оны 08 сарын 26

biye unelj bga hun busdiig shudargaar shuuj chadahuu

3  |  3
Зочин(202.55.188.45) 2023 оны 08 сарын 25

Хүн л юм чинь дээ

2  |  3
Top