Украинд зэвсэг нийлүүлэхийг эсэргүүцэн жагсав

Автор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 28

Нидерландын нийслэл Амстердам хотод иргэд Украинд зэвсэг нийлүүлэхийг эсэргүүцэн жагсаал хийжээ.

Иргэд “Украин дахь фашизм, нацизмыг зогсоогооч”, “Зэвсэг бус хоол хүнс худалдаж аваач” зэрэг уриа лоозон барин жагссан байна. Түүнчлэн “НАТО Орос болон Украины эсрэг дайныг өдөөн хатгаж байна” гэсэн бичиг барин эсэргүүцлээ илэрхийлжээ.

Үүний өмнө Грекийн Афин хот дахь АНУ-ын Элчин сайдын яамны гадаа Украины зэвсэгт хүчинд зэвсэг нийлүүлж, Оросын эсрэг хоригийг цуцалсныг эсэргүүцсэн жагсаал болсон билээ.

Мөн Германы Канцлер Олаф Шольц руу иргэд Мюнхен дэх сонгуулийн өмнөх уулзалтын үеэр эсэргүүцэн шүгэлдэж байжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бодит байдал(103.57.93.253) 2023 оны 08 сарын 28

4 цагаач орос хайрцагны цаас дээр үг бичиж барьж зогсоход л жагсаал уу? бөгс долоогч оо

0  |  0
Top