Франц бульдог үүлдрийн нохойн ходоодноос 11 резинэн нугас гарган авчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 28

 

Хятадын нэгэн иргэний Франц бульдог үүлдрийн нохой 11 ширхэг резинэн нугас залгиж, улмаар яаралтай мэс засалд орсон тохиолдол бүртгэгджээ. 

Франц бульдог нохойн эзэн Лю хэмээх бүсгүй гэрт нь байсан резинэн нугаснууд алга болсон байгааг анзаарчээ. Ундаа худалдаж авах үед үнэгүй өгдөг эдгээр нугаснуудыг нохой нь залгисан байж магадгүй хэмээн бодсон Лю яаралтай мал эмнэлэгт ханджээ. Мал эмнэлгийнхэн нохойн ходоодны рентген зургийг аваад цочролд оржээ.

Эмч нар түүний ходоодонд дор хаяж 5 нугас байгаа хэмээн тооцоолон яаралтай хагалгаа хийхээр болсон бөгөөд хагалгааны үеэр нийт 11 нугас гарган авчээ. Резинэн материал бүхий зүйлс залгих нь маш аюултай байдаг тухай Pet Educate мэдээлжээ.

Зарим тохиолдолд резинэн зүйлс залгисан амьтдын амьсгал боогдож, хоол боловсруулах замд нь бөглөрөл үүсдэг байна. Резинэн зүйлс залгисан нохойд амьсгаадах, тавгүйтэх, амьсгал боогдох, гэдэс хэсэг нь хөөж хавдах шинж тэмдэг илэрдэг аж. Тэд резинийг шингээж чаддаггүй тул гэрийн тэжээвэр амьтан тань резинэн зүйлс залгисан тохиолдолд яаралтай эмчид хандахыг анхааруулсан байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top