Өсвөр насны хоёр хүүхдээ хөнөөж, амиа хорлохыг завдсан этгээдийг баривчилсан тухай Гимхэ хотын цагдаагийн газар мягмар гарагт мэдээллээ.
50 гаруй насны эр 17 настай охин, 16 настай хүүгээ даваа гарагийн үүрээр Сөүлээс зүүн өмнө зүгт 310 км-ийн зайд орших Гимхэ ууланд машин дотроо унтаж байхад нь хөнөөсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Гэмт этгээд амиа хорлохыг завдсан нөхцөл байдал мөн тогтоогдсон бөгөөд талийгаач охины багш охиныг хичээлдээ ирээгүй тул цагдаад мэдүүлснээр уг хэрэг ил болсон байна.
Сэжигтэн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн ч ямар шалтгаанаар хүүхдүүдээ хөнөөсөн болохоо хэлэхээс татгалзжээ. Цагдаа нар нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсны дараа түүнийг баривчлах албан ёсны тушаал гаргаж, хохирогчдын үхлийн шалтгааныг тогтоохын тулд цогцост задлан шинжилгээ хийхээр болжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Ер энэ мэдээ бид нарт яихр хамаатай юм. Хэрэггүй мэдээ.
Монголд биш Солонгост гэж бичээч сэтгүүлч нэртээ ландармуудаа. Айлгачихлаа