Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ, Япон болон Өмнөд Солонгосын сөргөлдөөнтэй үйл ажиллагаа нь Солонгосын хойгийн эргэн тойрон дахь бүс нутгийг тогтворгүй болгож, цөмийн дайн гарах эрсдэлийг нэмнэ гэж мэдэгдлээ. Түүний үзэж буйгаар цөмийн дайн тэр дундаа далайд гарах эрсдэлтэй байгаа аж.
Ким Жон Ун “Солонгосын хойгийн эргэн тойрон дахь ус одоо дэлхийн хамгийн том цэргийн техникийн төвлөрсөн газар, цөмийн дайны эрсдэлтэй хамгийн тогтворгүй усан бүс болж байна” гэжээ.
БНАСАУ-ын удирдагчийн хэлснээр, өнөөгийн нөхцөл байдал нь Хойд Солонгосын Тэнгисийн цэргийн хүчнийг байлдааны байнгын бэлэн байдалд байлгахын тулд бүхий л хүчин чармайлтаа гаргахыг шаардаж байгаа аж.
Ким Жон Ун мөн БНАСАУ-ын Тэнгисийн цэргийн хүчин тогтоон барих цөмийн хүчний бүрэлдэхүүнд орно гэдгийг мэдэгдсэн билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Ганц дайчин ганцаардахгүй ээ гэж үнэн юм даа. Үнэхээр хүн зоригтой байхын үлгэр дууриал. бАрууныхан ямар их хавчиж бна. Ер тоосон шинж үгүй.