Эхнэртэйгээ 20 жил ярихаас татгалзсан япон эр

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 30

 

Япон улсын Нара мужаас гаралтай хосууд болох Отоу Катаяама, Юми Катаяама нар 20 жилийн турш ярилцаагүй гэнэ. Хосууд гурван хүүхэдтэй. Хүүхдүүддээ анхаарал тавьж, өөрт нь цаг гаргахаа больсон эхнэртээ гомдсон Отоу 20 жилийн турш эхнэртэйгээ ганц ч үг солиогүй бөгөөд эхнэр нь түүнтэй ярихыг оролдох үед зөвхөн толгой дохих, авиа гаргах байдлаар хариу өгдөг байжээ. 

2017 онд хосын 18 настай хүү Ёшики эцэг, эхийнхээ энэхүү харилцаанд цэг тавихаар шийджээ. Тэрээр орон нутгийн нэгэн хэвлэлд хандан энэхүү харилцаанд цэг тавихад нь туслахыг хүссэн байна. Нэвтрүүлгийн багийнхан хүүгийн саналыг хүлээн авч эцэг, эхийг нь анхны болзож байсан Нара цэцэрлэгт хүрээлэнд уулзуулахаар болжээ. Уулзалт амжилттай болж Отоу Катаяама эхнэрээсээ уучлалт гуйн өнгөрсөн 20 жилийн турш гэр бүлээ халамжилсаар ирсэн эхнэртээ талархаж буйгаа илэрхийлжээ. 

Нэвтрүүлгийн багийнхан тэдний харилцан яриаг сонсон өөрийн эрхгүй нулимс дуслуулж байсан гэдэг. Энэхүү түүх дэлхий дахинаа багагүй шуугиан дэгдээсэн. Хосууд энэхүү явдлаас хойш жинхэнэ эхнэр, нөхрийн ёсоор амьдарч, алдагдсан жилүүдээ нөхөхийн тулд хичээнгүйлэн амьдарч эхэлжээ. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин.(139.5.217.82) 2023 оны 09 сарын 02

20 жил яриагүй мөртлөө хүүхэд 18тай. Зүгээр л чимээгүй бавдаг юм байхдаа

14  |  0
Top