Солонгост анх удаа ижил хүйстэн хосууд хүүхэд төрүүлжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 31

 

Энэ сарын 30-ний өдөр Ким Кюү Жин хэмээх Өмнөд Солонгос эмэгтэй хүүхэд төрүүлж, тус улсын анхны хүүхэд төрүүлсэн ижил хүйстэн эмэгтэй болжээ. 

Ижил хүйстэн хосууд 2019 онд Нью Йорк хотноо гэрлэжээ. Хосуудын хувьд хүүхэдтэй болох үйл явц асуудлаар дүүрэн байсан ч эцэст нь тэд зорьсондоо хүрч чаджээ. Өмнөд Солонгост байдаг үрийн шингэн хадгалах газрууд зөвхөн эсрэг хүйстэй хосуудад л үйлчилдэг учраас тэд Франц улсыг зорьжээ. Франц улсад эсрэг хүйсийн хосууд болон ганц бие эмэгтэйчүүдийг хүлээн авдаг ч харамсалтай нь эр бэлгийн эсийн хомсдолд орсон байв. Тус улсад ганц бие эмэгтэйчүүд болон лесби хосуудад үр тогтоох үйлчилгээг хуулийн дагуу зохицуулсан байдаг учраас их хэмжээний оочер үүссэн нь энэ аж. Тиймээс хосууд жил хагас орчмын хугацаанд хүлээх шаардлагатай болжээ. Хосууд дахин боломжтой хувилбар хайн Бельг улсыг зорин амжилттай үр тогтоож чаджээ. 

Хосууд хүүхэдтэй болж чадсан ч Өмнөд Солонгосын хуулийн хүрээнд олон хүндрэлтэй тулгараад байгаа тухайгаа дурджээ. Хуулийн дагуу Ким Кюү Жиний эхнэр Ким Сэ Ён хүүхдийн хууль ёсны эцэг, эх байх боломжгүй бөгөөд шаардлагатай үед хүүхэд асрах чөлөө авах, асран хамгаалагчаар оролцох эргүй. Хосууд энэхүү асуудлыг шийдэхийн тулд Ким Сэ Ён хүүхдийг хууль ёсны дагуу үрчлэн авах шийдвэр гаргасан ч мөн л хүндрэлтэй байдал үүссэн байна. Тус улсад гэрлэлтээ батлуулаагүй эмэгтэй хүүхэд үрчилж авах боломж хомс байдаг ажээ. 

Эцэст нь хосууд бүх зүйлийг цаг хугацаанд даатгахыг сонгосон гэнэ. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тус улсад ялгаатай гэр бүлүүдийг хүлээн зөвшөөрдөг болно хэмээн найдаж байгаа хосууд ЛГБТQ+ хүмүүсийн эрхийн төлөө тэмцэгчдийн тэргүүн эгнээнд жагсаж, өөрсдийн амьдралын тухай олон нийтэд нээлттэй хуваалцах болсон байна. 

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SEKSY(139.5.218.129) 2024 оны 06 сарын 08

S AWI80955877

2  |  0
П(139.5.218.247) 2024 оны 06 сарын 08

66.181.190.134 чамшиг малнууд ялгаврлан гадцурхдгаас болж амиа хорлоход юмшд өчүүхэн тархитай бичил тоос минь

2  |  0
зочин(139.5.217.100) 2024 оны 06 сарын 08

Заавал хүүхдээр яах гээд байдаг юм болоо, өөрснөөрөө л төгсөнө биз

3  |  0
Иргэн(66.181.190.134) 2024 оны 06 сарын 08

Бузарууд хүүхэдтэй болж хүүхдийг нийгмийн доог дохуу болгож амиа хорлохоос өөр сонголтгүй болгож тхмлаж яаах гээв.

5  |  6
г(202.179.27.62) 2024 оны 06 сарын 08

эргүүчүүд

3  |  2
Ганбаа(77.111.247.48) 2024 оны 06 сарын 08

Та хоёр бузар бол яахав ингээд зугаацаад өнгөрнө. Төрүүлсэн хүүхэд нь том болоод удахгүй амиа хорлоод үхэх байх даа

8  |  2
Top