Супермодель Миранда Керр дөрөв дэх хүүхдээ тээж буйгаа сошиал ертөнцөд зарлаж, томорч буй гэдсээ харууллаа.
“Дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авах болсноо баяртайгаар зарлаж байна. Хүүтэй болох нь” хэмээн 40 настай Миранда Керр бичжээ. Snapchat-ийг үүсгэн байгуулагч Эван Шпигельтэй гэрлэснээс хойш гурав дахь хүүхдээ төрүүлэхээр болсон нь энэ юм. Ийнхүү Миранда дөрвөн хүүтэй болох ажээ.
Өмнө нь жүжигчин Орландо Блумтай ханилж байхдаа Флинн гэх хүү төрүүлсэн нь одоо 12 нас хүрээд байгаа юм. Хэдэн жилийн өмнө Vogue Australia-д ярилцлага өгөхдөө Миранда Керр “Ээж байх сайхан. Гурван хүүтэй болохсон гэж мөрөөддөг байсан болохоор бүр ч сайхан байна. Гурван эрүүл сайхан хүүтэй хүн сайхан шүү дээ. Дахиад ч хүүхэдтэй болохоос татгалзахгүй. Бурхан юу гэнэ, түүнийг л дагана” хэмээн хэлж байсан юм.
Миранда Керр бол 13 настайдаа олны танил болсон загвар өмсөгч. Түүний гэрэл зургууд Dolly Magazine-д нийтлэгдсэнээс хойш од болон гялалзсан юм. 2007 онд Victoria`s Secret-ийн сахиусан тэнгэрүүдийн тоонд багтсан анхны австрали бүсгүй болж байлаа. Хуучин нөхөр Орландо Блумтэй ойр харилцаатай байдаг тухайгаа дурдсан байдаг.
Сэтгэгдэл ( 2 )
Ymar baliar ugtein ug huniig iltgene gej
7 буудлын хандсүрэн 8 дахь хүүхдээ 12 сард төрүүлэхээ найз нартаа хэлжээ. Монгол мэдээгээ эхэлж тавиачээ. Хэнч танихгүй гадны янхануудын талаар бичихээс өөр юм мэддэгүй тэнэн сэтгүүлчээ.