Чэжү арал дээр 9 настай хүүхдээ орхисон Хятад аавыг саатуулжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 08

 

Чэжү аралд есөн настай хүүгээ орхисон 30 гаруй насны Хятад иргэнийг Хүүхдийн халамжийн тухай хуулийг зөрчсөн хэргээр буруутган баривчилсан тухай Чэжү дэх прокурорын газраас мэдээллээ.

Хүүгийн аав наймдугаар сарын 25-ны өдөр Чэжү арлын өмнөд хэсгийн Согуибу хотын цэцэрлэгт хүрээлэнд унтаж байсан хүүгээ орхисон хэрэгт буруутгагдаад байна. Тэрээр англи хэл дээр "Хүүхэд минь Солонгост сайхан орчинд амьдарна гэж найдаж байна" хэмээх утга бүхий захидал мөн үлдээжээ. 

Унтаж байсан хүү сэрмэгцээ аавыгаа хайж эхэлжээ. Энэ үеэр Согуибу хотын албаны хүн түүнийг олж цагдаад мэдэгдсэн байна. Цагдаа нар ойролцоох хяналтын камерыг шалгалт хийж, хүүгийн аавыг маргааш нь саатуулан баривчилсан байна. 

Албаны хүмүүсийн мэдээлснээр аав хүү хоёр наймдугаар сарын 14-нд Чэжү аралд жуулчны визээр иржээ.  Үүний дараа 3 хоног зочид буудалд байрлаж, улмаар мөнгөгүй болсон тул 17-ны өдрөөс хойш гадаа хоноглох болсон байна. 

Хүүгийн аав хэргээ хүлээсэн бөгөөд эхнэргүйгээр хүүгээ асран хүмүүжүүлэх боломжгүй учир хүүгээ Солонгост сайхан орчинд өснө гэж найдсан тухайгаа мэдэгджээ. Хүүгийн аав цагдаагийн газар шалгагдаж байх хооронд хүүг Чэжү арал дахь хүүхдийн асрамжийн газрын хамгаалалтад авч, энэ долоо хоногийн пүрэв гарагт Хятад дахь төрөл төрөгсдөд нь хүлээлгэн өгчээ. 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(66.181.182.15) 2023 оны 09 сарын 10

Гайхах юм алга, монголчууд хэлж сонсохоос аймшигтай юм хийдэг шүү

3  |  0
Зочин(59.153.113.229) 2023 оны 09 сарын 17

Энэ хужаа нар ална аа, эцэг эхгүй хүүхэд хүний газар яаж сайхан орчинд амьдрах вэ дээ

3  |  0
Top