Технологийн магнат Илон Маск дэлхий даяар төрөлт буурсанд эмзэглэж явдгаа илэрхийлжээ. Энэ хэвээрээ төрөлт буурсаар байвал дэлхийн дулаарлаас ч илүү хор хохирол учирна хэмээн үздэг тэрээр төрөлтийг дэмждэг ч зөвхөн ухаалаг хүмүүс л илүү олон хүүхэдтэй болох ёстой гэжээ.
Энэ жил 52 нас хүрч байгаа Илон Маск 11 дэх хүүхдээ өлгийдөн авчээ. Олны нүднээс нууцаар отгон хүүхдээ өлгийдөн авсан тэрээр 3 өөр эмэгтэйгээс нийт 11 хүүхэдтэй болсон байна.
Илон Маскын отгон хүүхэд түүний өмнөх найз бүсгүй Гримсээс төржээ. Тэд хүүдээ Техно Механикус хэмээх нэр хайрласан бөгөөд хосууд ийнхүү гурван хүүхдийн эцэг, эх болоод байна. Тэдний хүүхдүүдийг X Æ A-12, Exa Dark Sideræl хэмээдэг бол Техно Механикус хүүгийн төрсөн он, сар, өдөр одоогоор нууц хэвээр байна.
Дээр хэлсэнчлэн ухаалаг хүмүүсийг илүү олон хүүхэдтэй болоосой хэмээн хүсдэг Илон Маск "Хүн амын хомсдлоос сэргийлэхийн тулд чадах бүхнээ хийж байна" хэмээж байжээ. Мөн Илон Маск генетикийн хувьд түүний генийг авах хүсэлтэй хүмүүст зориулан өөрийн эр бэлгийн эсийг Neuralink-д хандивлах санал гаргасан тухай түүний намтар номын зохиолч Уолтер Исааксон олон нийтэд мэдээлжээ.
SpaceX компанийн дэд захирал Шивон Зилис, Илон Маск нар хоёр ихэр хүүхэдтэй
Дуучин Гримс, Илон Маск нар 3 хүүхдийн эцэг, эх
Илон Маск Жастин Вилсон нар 6 хүүхэдтэй болсон ч хамгийн том хүү нь 10 долоо хоногтойдоо нас баржээ
Сэтгэгдэл ( 3 )
МАШ ЗӨВ БОДЛОГО. ӨӨРСДИЙГӨӨ АВЧ ЯВЖ ЧАДАХГҮЙ АРХИ ТАМХИ ЯНЗ БҮРИЙН ХАМААРАЛТАЙ ХҮМҮҮСИЙН ҮРЖЛИЙГ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ. ХҮҮХЭД ЗОВООСОН ЗАВААН МАЛААС ДОР ЮМНУУДЫГ ҮРЖҮҮЛЭЭД ЯАДГИЙН
iim gots gois uhaantai humuus olon huuhedtei boloh tusmaa l delhiid heregtei dee.
Үнэн шүү. Манайд бол тэнэгүүд , архичингууд л нийгмийн хог шаарнууд хүүхдийн мөнгө авч архи гудрахын тулд , халамж тэтггэмжээр амьдрахын тулд олон хүүхэд төрүүлж байгаа. Тэр хүүхдүүд нь эцэг эхээсээ ч дор хог шаарнууд болцгоодог. Тийм хүмүүсийн үржлийг зогсоох бодлого явуулах ёстой баймаар.\n