Эцэг, эхчүүдээс ирсэн дарамтыг тэсвэрлээгүй багш АМИА ЕГҮҮТГЭЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 12

 

Өмнөд Солонгосын Тэжон их сургуулийн нэгэн багш сурагчийнх нь эцэг, эхийн дарамтаас үүдэн амиа егүүтгэн нас баржээ. 

Талийгаачийг есдүгээр сарын 5-ний өдөр гэртээ ухаангүй байхад нь олсон бөгөөд яаралтай эмнэлэгт хүргэсэн ч харамсалтай нь есдүгээр сарын 7-ны өдөр таалал төгсжээ. Талийгаачийн үхлийн шалтгааныг амиа хорлолт хэмээн олон нийтэд зарласан бөгөөд талийгаачийг 2019 оноос хойш дөрвөн эцэг эх дарамталж байсныг цагдаа нар мөрдөн шалгалтын явцад тогтоожээ. 

2020 онд тус багшийг Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхдийг хамгаалах байгууллага хүчирхийлэл үйлдсэн хэмээн хуулийн дагуу буруутгасан. Уг хэргийг цагдаагийн байгууллагаас арван сарын турш шалгасны дараа багшийг цагаатган, дээрх гомдол нь эцэг эхчүүд эрх мэдлээ далд хэлбэрээр урвуулан ашигласан хэлбэр хэмээн дүгнэжээ. 

Амиа егүүтгэсэн багш сургуулиа сольж, сэтгэл зүйн эмчилгээ хийлгэж байсан бөгөөд өнгөрөгч долоодугаар сард амиа егүүтгэсэн багшийн тухай мэдээлэл түүний сэтгэлийн шархыг сэдрээжээ. 

Талийгаачийг дарамталж, сэтгэл зүйн хүнд байдалд оруулсан гэр бүлийнхнийг олон нийт эсэргүүцэн ажиллуулдаг ресторан, үсчин гоо сайхны газрын гадна талд "алуурчин" хэмээн бичиж, кетчуп, хог хаягдал, түүхий өндөг, гурил зэрэг шидсэний дараа тэд үйл ажиллагаагаа зогсоожээ. 

Есдүгээр сарын 11-ний өдөр инстаграмаар талийгаачийг дарамталж байсан гэр бүлийнхэнтэй холбоотой гэрэл зураг, хувийн нууц мэдээллүүдийг олон нийтэд дэлгэж эхэлсэн байна. Энэхүү бичвэрт "Би 24 жил ажилласан багшийг амиа хорлоход хүргэсэн алуурчид болон тэдний үр хүүхэд, холын хамаатан садны хэн болохыг олон нийтэд мэдээлэх болно" гэж бичжээ. Мөн энэхүү хэрэгт холбогдсон гэр бүлийн гишүүдийн зураг болон утасны дугаар, гэрийн хаяг, ажил мэргэжил зэргийг илчилсэн 40 гаруй нийтлэл орсон байна. 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(139.5.219.132) 2023 оны 09 сарын 13

Urt udaan taivan amidraya gevel twitter,fb ugui amidraad surchih,sanaa amar,sxn

1  |  0
zochin (66.181.189.110) 2023 оны 09 сарын 17

Kino ene terees uzehed solongoschuud ih muuhai humuus boltoi

2  |  0
Зочин(202.126.88.106) 2023 оны 09 сарын 12

Хүмүүс ёстой харгис болжээ, багш нар ч бас зарц чинь ёиш шүү. Манайд цэцэрлэгийн багш нарын цалинг нэмээд хариуцлагаа өндөрт тавих хэрэгтэй. Бас эцэг эхчүүд багш нарт жаахан юм өгөхөд авилгал болохгүй ш дээ. Хүүхдүүдэд маань хэрэг болдрг юм. Аргаа барсан хүний л үг шүү. Одоо өөр яалтай билээ гэж боддог.Багш нар нь ажлаа хийхдээ сайхах зантай байгаасай гэж бодоод жаахан юм өгдөг л байсаа даа

3  |  0
Zochin(139.5.216.192) 2023 оны 09 сарын 17

Ih surguuli ymuu dund surguuli ymuu, bichij bga yma ergeed unshaach uuruu. T1

1  |  0
Top