Өмнөд Солонгосын нэгэн иргэн охиноо мөшгөж, дарамт учруулсан хэрэгт буруутгагдан хорих ялаар шийтгүүлжээ.
50 гаруй насны эмэгтэй насанд хүрсэн охиноо дарамталж, мөшгөсөн нь тогтоогдсон бөгөөд түүнд 6 сарын хорих ял, хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноожээ. Шүүхийн баримт бичигт охин руугаа доромж утга бүхий мессеж илгээж, дарамт үзүүлж байсан болохыг дэлгэрэнгүй дурдсан байх бөгөөд 2021 оны арванхоёрдугаар сараас 2022 оны тавдугаар сар хүртэл нийт 306 мессеж илгээн, 111 удаа утастаж танхайрсан байна.
Эхэндээ охиныхоо гэрт үлдэж болох тухай асуух зэргээр энгийн зүйлсээр эхэлсэн ч охин нь хариу бичихгүй байсан тул мессежээр охиноо дарамталж бэлгийн зан үйлээр нь хүртэл доромжилж эхэлжээ. Үүгээр зогсохгүй охиноо мөрдөж, цонхоор нь шагайх зэрэг үйлдэж эхэлсэн бөгөөд нийт 14 удаа энэхүү үйлдлээ давтсан болох нь тогтоогджээ.
Бүсгүйн ээж энэхүү үйлдлээ санаатай, эсвэл урьдчилан төлөвлөсөн байдлаар үйлдээгүй хэмээн мэдүүлсэн ч шүүхээс үүнийг санаатай үйлдэл хэмээн тооцож ял оноожээ. Хорих ял ноогдуулахаас гадна гэмт этгээдэд бусдын мөрдөн мөшгөхийн эсрэг 40 цагийн сургалтад суух үүрэг ноогдуулжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Монголоос бусад бүх улс орнууд дарангуйлагч улаан комминистууд байдаг юм байна. Дэлхий даяар коммунист дэглэм ялсан юмуу хаашаа юм. Бүх зүйл хориотой ял шийтгэлтэй. Ард түмнүүд нь хэлгүй дүлий юм шиг. Монгол африк хоёр л ардчилал хүний эрхийг дээдэлсэн тул байнга эсэргүүцэл хараал ерөөл хэрүүл бослогоор өдөр бүр шуугилдаж байх юмдаа.
Origoo talhnii meneger hontsiin shees hontsiin huuhed
Манай ээж шиг юм...