БНСУ | Монгол залуу машин хулгайлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолооджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 06

 

Машин хулгайлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад осол гаргаж, өөр машин хулгайлахыг завдсан гадаадын иргэнийг цагдаагийн байгууллага саатуулсан тухай мэдээлэл Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэллээ. 

Эх сурвалжийн мэдээлснээр Кёнги аймгийн Ансаны цагдаагийн газар уг хэрэгт холбогдуулан 30 гаруй насны А гэх Монголын харьяат иргэнийг саатуулжээ. Тухайн залууг хулгайн гэмт хэрэг үйлдсэн, оргон зайлах үедээ бусдын эд хөрөнгөд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр баривчлах хүсэлт гаргасан байна. 

Сэжигтэн энэ сарын 5-ны өглөөний 08:00 цагийн орчимд Соннам мужид байрлах нэгэн аж үйлдвэрийн компанийн урд  зогсож байсан Genesis маркийн автомашиныг хулгайлж Ансан руу явжээ. Ансан дахь уулзвар дээр эгнээ сольж байхдаа тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн сэжигтэн хэргийн газраас зугтаж явахдаа ойролцоох гэрлэн дохион дээр зогсож байсан суудлыг автомашин болон ачааны машиныг мөргөсөн байна. Сэжигтний жолоодож явсан машин ачааны машины доод хэсэгт тээглэн хөдлөх боломжгүй болох үед сэжигтэн хулгайн тээврийн хэрэгслээ орхин зугтаажээ. Зугтааж явах үедээ өөр нэгэн тэврийн хэрэгсэл хулгайлахыг завдан цонхыг нь хагалсан нөхцөл байдал мөн тогтоогдсон байна. 

Мөрдөн байцаалтын явцад сэжигтэн "Би Бүчон хотод амьдардаг хайртай хүнтэйгээ уулзахаар яаралтай явах шаардлагатай болсон боловч таксины мөнгө байхгүй байсан учраас энэ хэргийг үйлдсэн" хэмээн мэдүүлжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(103.212.116.71) 2023 оны 10 сарын 07

S XUSNE80955877

0  |  0
SEKSY(103.212.116.71) 2023 оны 10 сарын 07

S XNE80955877

0  |  0
SEKSY(139.5.217.155) 2023 оны 10 сарын 07

40DEESH ER AXAD XUCHINDUULI80955877

0  |  0
SEKSY(139.5.217.155) 2023 оны 10 сарын 07

ANYSDNA80955877

0  |  0
н(202.179.25.25) 2023 оны 10 сарын 06

Ийм оркуудаас болж монголчууд солонгос очих орох эрхээ хасуулаад байгаан

0  |  0
zochin(71.239.25.243) 2023 оны 10 сарын 06

zugeeree uher mongol 1 mashin luivardaj.Tsaad solongosuud chin 600 autobus mongoloos hulgailj luivardchihaad baihad.

0  |  1
Zochin(88.128.88.103) 2023 оны 10 сарын 06

Газар дээр нь цаазал

2  |  0
.(103.57.95.150) 2023 оны 10 сарын 06

ЭР ҮХ\nҮХ ЭР

2  |  0
.(103.57.95.150) 2023 оны 10 сарын 06

Үхэр

3  |  0
Top