Палестиний Хамас бүлэглэлийн зэвсэглэсэн этгээдүүд өнгөрсөн бямба гарагт Израилийн хотууд руу дайралт хийж 230 гаруй энгийн иргэнийг хөнөөж, олон арван хүн барьцаалжээ. 50 жилийн өмнөх Йом Киппурын дайнаас хойш Израиль улс анх удаа ийнхүү хамгийн олон хүнээ алдаад байна. Хамас бүлэглэл нийт 5000 гаруй пуужингаар цохилт өгч, Израилийн хяналтад байсан 7 сууринг хяналтдаа авчээ.
Энэ тухай Израиль улсын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху “Бид энэхүү хорлонтой өдрийн эсрэг өс хонзонгоо авах болно. Хамас харгис хэрцгий, ёс бус дайныг эхлүүллээ. Бид энэ дайнд ялах болно, гэхдээ хэт их үнэ цэнийг үүний төлөөсөнд төлөхөөр байна. ХАМАС биднийг бүгдийг нь алахыг хүсч байна. Тэд эхчүүд, хүүхдүүдийг гэртээ, орон дээрээ байхад нь хөнөөж буй аюулт дайсан. Хөгшин, хүүхэд, өсвөр насны охидыг хулгайлсан дайсан" гэжээ.
Израилийн иргэдийн цогцос тус улсын өмнөд хэсэгт болон газын зурвасын ойролцоох Сдерот хотод ихээр харагдаж байгаа бол хоргодох байранд нуугдаж чадсан иргэд айдас, түгшүүр дунд амь тэмцэж буйгаа илэрхийлжээ. Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр шархадсан 1700 орчим хүнийг ойролцоор эмнэлгүүдэд хүргэсэн ч тоног төхөөрөмж дутагдалтай байгаа учир байдал хүнд байна гэжээ.
АНУ тэргүүтэй барууны орнууд энэхүү халдлагыг буруушааж байгаа бол Ойрх Дорнодод даяар хамасыг дэмжиж буйгаа илэрхийлсэн жагсаал цуглаан эхэлж, Израиль, АНУ-ын далбааг шатаан Ирак, Ливан, Сири, Йемен зэрэг орнуудад Палестины төрийн далбааг намируулах болжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Уг нь Палестиний газар нутаг ш тээ. Америк л хүчээр Израйлд авч өгсөн болохоос
Мундаг шүү!\nПластенчууд еврейчүүдээс эх орноо хамгаалах хэрэгтэй!