БНСУ | Үндэстэн дамнасан хар тамхины бүлэглэлийг саатуулжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 10

 

Өмнөд Солонгос улс руу их хэмжээний мансууруулах бодис нэвтрүүлсэн үндэстэн дамнасан гэмт хэргийн бүлэглэлийн гишүүд болох 26 сэжигтнийг саатуулжээ. 

Малайз, Хятад, Солонгос зэрэг нийт 13 сэжигтнийг цагдан хорихоор крокурорт шилжүүлээд байгаа бөгөөд энэ оны нэгдүгээр сарын 27-ний өдрөөс есдүгээр сарын 27-ний хооронд Малайзаас Солонгос руу 74 кг метамфетаминыг хууль бусаар нэвтрүүлсэн байна. 

Энэхүү метамфетамины нэг тунг нэг хүнд тарьсан гэж үзвэл нийт 2.46 сая хүнд ноогдох бол 221 тэрбум вонын үнэ хүрэх аж. Цагдаа нар 27.8 кг мансууруулах бодисыг хураан авсан бол үлдсэн нь зах зээл дээр хэдийнэ эргэлтэд орж зарагдсан тухай холбогдох байгууллагаас мэдээлжээ. 

Өнгөрөгч долдугаар сард хар тамхи хэрэглэсэн хэрэгт сэжигтнээр татагдсан этгээдийг шалгах үед энэхүү үндэстэн дамнасан хар тамхины хууль бус наймааг илрүүлсэн бөгөөд наймдугаар сард ажиллагаагаа эхлүүлсэн байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top