Юүтүбэр Ким Юн Ху зочид буудлаас нас барсан байдалтай олджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 12

 

Өмнөд Солонгосын алдартай юүтүбэр Ким Юн Ху Бусан дахь Haeundae зочид буудлын өрөөнөөс нас барсан байдалтай олдсон тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж эхэллээ. 

Түүний цогцосыг өнөөдөр буюу 2023 оны аравдугаар сарын 12-ний өдөр олсон бөгөөд урьдчилсан байдлаар амиа хорлон нас барсан болох нь тогтоогдсон байна. Цагдаа нар түүний үхлийг нарийвчилсан байдлаар тогтоохоор ажиллаж байна гэлээ. 

Талийгаач Ким Юн Ху тус улсын урлаг соёлын алдартнуудын тухай худал мэдээлэл тараасан гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан нэгэн. Нас барахаасаа нэг хоногийн өмнө бэлгийн дарамт үзүүлсэн болохоо хүлээн зөвшөөрсөн тэрээр алдартнууд болон агентлагийг сүрдүүлэх замаар их хэмжээний мөнгө, тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн зэргийг авсан болох нь шалгалтын явцад тогтоогдсон байна. 

Түүнд шүүхээс 8 жилийн хорих ял, хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноожээ. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Алдаа(59.153.112.149) 2023 оны 10 сарын 14

8 жил биш 8 сарын хорих ял, 2 жилийн тэнсэн өгсөн гэж байнашд. Proofread хийж суралдаа.

0  |  0
Boljee(202.21.108.27) 2023 оны 10 сарын 13

Hunii bugsiig hamaagui uhahaar iim bolj bgaa yum muu gaj dontoi zolig!

0  |  0
Top