Олон нийтийн анхаарлын төвд байгаа “Ногоон автобус”-ны хэрэгт улс төрийн ёс зүйн хариуцлага хүлээж, ажлаа өгсөн Д.Сумъяабазарын оронд ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан Х.Нямбаатарыг өнөөдөр Хотын даргаар томиллоо. Хуульд зааснаар өнөөдөр НИТХ ээлжит бусаар хуралдаж, Х.Нямбаатарыг Хотын даргаар томилох эсэх асуудлыг хэлэлцсэн. Улмаар төлөөлөгчдийн 78.57 хувийн саналаар түүнийг Хотын даргаар томилохыг дэмжсэн юм. Үргэлжлүүлэн парламентын чуулган хуралдаж, Х.Нямбаатарыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь чөлөөллөө. Дараа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Хотын даргаар батламжилж, тамгыг нь гардуулж өглөө.
ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!
Сэтгэгдэл ( 1 )
Хотын дарга дүүрэг хорооны авилга хүнд сурталтай хатуу тэмцээрэй ажилд нь амжилт хүсье