Монголын ноолуурын брэнд болох "Гоёо" брэнд энэ сарын 12-ны өдөр Өмнөд Солонгост шинэ загваруудаа танилцуулжээ. Lotte Home Shopping өнөөдөр буюу аравдугаар сарын 18-ны өдөр тус брэндийн хувцаснууд ердөө 10-хан минутын хугацаанд 1000 ширхэг зарагдсан тухай мэдээлсэн байна.
Нийт дөрвөн төрлийн шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсан "Гоёо" брэнд 60 минут буюу нэг цагийн хугацаанд нийт 5000 хувцасны захиалга авсан бөгөөд 1 тэрбум орчим вонын орлого олжээ.
Зарим хувцаснууд хэдийнэ өнгө болон размерийн сонголтгүй болсон бол олон төрлөөр ашиглах боломжтой 185 см урттай алчуур эрэлт ихтэй бүтээгдэхүүнээр шалгарсан байна. Энэхүү алчуур 200.000 воноор зарагджээ.
Lotte Home Shopping энэ сарын 25-ний өдрийн 21:45 цагаас "Сүжон Дэлгүүр" загварын нэвтрүүлгээрээ "Гоёо" брэндийг дахин танилцуулах болно. Ирэх сарын эхээр 1 сая вонын үнэ бүхий ноолууран пальто 100 ширхэгийг мөн худалдаанд гаргахаар төлөвлөөд байна.
Lotte Home Shopping-ийн зүгээс "100 хувь дээд зэрэглэлийн ноолууран утас ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг "Гоёо" брэнд нь худалдаанд гарсан даруйдаа үйлчлүүлэгчдээс өнөдөр үнэлгээ аваад байна. Хамгийн чанартай материалаар нарийн хийц бүхий боломжийн үнэтэй бүтээгдэхүүн танилцуулж буй энэхүү брэнд үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд нийцдэг. Бид цаашид тансаг, боловсронгуй олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг худалдаанд гаргахаар төлөвлөж байна" гэжээ.
Сэтгэгдэл ( 8 )
Гоёо биендээ гадаад зах зээл дээр очиж бүтээгдэхүүнээ сайн танилцуулах хэрэгтэй юм байна, ялангуяа солонгосчууд маш их гоё хувцаслах их сонираолтой хүмүүс шүү
Тиймээ монголдоо л үнэтэй. Гэхдээ яг гадаадын зах зээлд манай ноолуур, арьсан бүтээгдэхүүнүүд чанартай хирнээ үнэхээр боломжын үнэтэй шүү. Хятадын экспортонд гаргадаг арьсан цүнхийг гадаадад бдг монголчууд маань тэндээсээ авч байхаар монголоос илүү чанартайгаа захиад авсан нь бараг л хэмнэлттэй. Манай монголын жижиг дунд үйлдвэрүүд илүү хөрөнгөжиж илүү тоног төхөөрөмж нь сайжирчихвал сайхан л байна.
Yaaj zarsan bolood 10han minutad 1000 huvtsas yum boloo? Online? 6sekund ch bish 6doll-d 1 huvtsas gesen ug shdee.Medee ni deeree online-r esvel yag delguur deer zarsan gej 1shirheg ch ug algaa
Монголд угаасаа зараад ч ашиг нээх олоод байхгүй алчуур байнадаа монголын дундаж цалингын гуравны нэг юм байна. Ер нь бизнес эрэлт хаана байна. Худалдан авах чадвар цалингын түвшнээс л их шалтгаалах юмдаа. Би бизнес хийх сонирхолтой хүнлдээ. Монголд бизнес хийвэл хямд чанартай гэсэн үүднээс бизнес хийхгүй бол монголын өнөөгийн цалин бол жалга цаашаа д байна.
Тэнгэрт хадсан үнэ гэж монголд л ийм тэнгэрт хадсан сонсогдож байгаа шүү дээ гадаадад
Yasan saihan medee ve. Ene buhnii tsaana mongol ajilchdiin hols huch bgaa shuu dee.
Hudlaa sanagdaj vndesnii vildweree demjeed bid narch gsen nooluuraa dulaahan umsmuurl bnshd tengert hadsan vne tawichaad
Сайн байна. Амжилт