Израилийн Агаарын цэргийн хүчин Газын зурвас дахь хоёр эмнэлгийн ойролцоо цохилт өгчээ.
Тус улсын Агаарын цэргийн хүчин Газын зурвасын нутаг дэвсгэрт орших, шархадсан хүмүүсийн байрлаж байсан Аль-Шиф эрүүл мэндийн цогцолбор болон Аль-Кудс эмнэлгийн ойролцоо цохилт өгсөн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Энэ талаар “Al-Jazeera” суваг Палестины мэдээллийн WAFA агентлагийн мэдээн дээр үндэслэн мэдээлэхдээ, Аль-Шиф эрүүл мэндийн цогцолборын ойролцоо хэд хэдэн пуужин унасныг онцолсон байлаа.
Тус эмнэлэгт Газын зурвас даяар шархадсан хүмүүсийг эмчилж байжээ. Түүнчлэн Таль-эль-Хав дүүрэг дэх Аль-Кудс эмнэлгийн ойролцоо цохилт өгсөн байна.
Үүний өмнө Израил улс барьцааны хүмүүсийг солилцох хэлэлцээрийн үеэр ч галаа зогсоохгүй гэсэн талаар CNN агентлаг мэдээлж байсан юм.
Түүнчлэн Израилийн Агаарын цэргийн хүчний цохилтын улмаас дүрвэгсдийн Жабалиа хуаранд амиа алдсан хүний тоо 30-д хүрсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )