Их Британийн хатан хаан Камилла III Чарльз хаантай гэрлэснээсээ хойш олон нийтийг хамарсан арга хэмжээнд оролцохдоо олон төрлийн титэм зүүж олны өмнө гарсан. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагийн орон Камилла II Элизабет хатны хамгийн хайртай байсан титмийг зүүн эртний төв Лондон хотноо хатан хааны хувиар анх удаа албан ёсны айлчлал хийжээ.
Энэхүү алмаазан шигтгээ бүхий мөнгөн титмийг "Их Британи ба Ирландын охид"-оос 1893 онд Йоркийн гүнгийн авхай, хожмын хатан хаан Мэригийн хуримын бэлэг болгон залуу эмэгтэйчүүдийн хорооноос бэлэглэж байжээ. Үүний дараа хатан хаан Мэри 1947 онд ач охин, гүнж Елизабетийг хунтайж Филиптэй гэрлэх үед уг титмээ бэлэг болгон өгч байсан гэдэг. Үүнээс хойш Элизабет хатан хайрлан нандигнаж, хамгийн дуртай титмээрээ нэрлэдэг байсан уг титмийг одоогийн хатан хаан Камилла ийнхүү өмсөж буй нь зарим хүмүүсийн эгдүүцлийг хүргэжээ.
Хатан хаан Камилла энэхүү титэмтэй хамт талийгаач хадам ээжийнхээ онцгой гоёлуудын нэг болох Өмнөд Африкийн алмаазан зүүлт болон бугуйвчийг зүүн иржээ. Өмнөд Африкийн Холбооны Ерөнхий сайд 21 насны төрсөн өдрөөрөө тус улсад айлчлахдаа энэхүү нүд гялбам алмаазыг II Элизабет хатан хаанд бэлэглэсэн тухай The Court Jeweller компанийн хааны үнэт эдлэл хариуцсан мэргэжилтэн Лорен Киена ярьсан байна.
Олон жилийн турш энэхүү үнэт эдлэлүүдийг эдлэж хэрэглэж байсан Элизабет хатныг санагалзсан ард түмэнд эдгээр үнэт эдлэлүүдийг өөр эзэнтэй байхыг харах гунигтай хийгээд бэлэн биш байгаагаа илэрхийлж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 3 )
олон жилийн туршид гэр бүл үймүүлж Диана гүнжийг үхэлд хүргэсэн ийм муухай хорон авгай яагаад ч Английн их хатан Хаан Елизаветийн хэмжээнд болон Диана гүнжийн хэмжээнд огтхон ч хүрэхгүй
Энэ үзлийн авгай,архичин,алуурчин
элизабета бол хатан хаан харин камила бол хааны хатан