Палестины үндэсний засаг захиргаа Газын зурвасын удирдлагыг гартаа авах ёстой ба Израил олон улсын дэмжлэгтэй хоёр улсын зэрэгцэн орших үзэл баримтлалын талаар хэлэлцээ эхлүүлэх ёстой гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гетерриш үзэж байна.
Израилын арми байгаа цагт Палестины засаг захиргаа эсвэл Арабын орнуудын бүлэгт Газын зурваст дахь нөхцөл байдлыг хяналтдаа авахад хүнд байх болно. Тиймээс шилжилтийг зохион байгуулах нь чухал. Үүнийг хэрэгжүүлэх онцгой нөөц боломж, онцгой хариуцлага бүхий улс орон нь АНУ юм гэж НҮБ-ын тэргүүн онцолсон байна.
Үүнээс өмнө “The New York Times” сонинд Иордан голын баруун эрэг орчмын газар нутгийг удирддаг Палестины үндэсний засаг захиргаа нь АНУ Израил, Палестин гэсэн хоёр улсын зэрэгцэн орших үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн нөхцөлд Газын зурвасын хяналтдаа авахад бэлэн хэмээн бичиж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )