Йемений “Ансар Аллах” бүлэглэлийн барьцаалсан “Galaxy Leader” хөлөг онгоцон дээр таван улсын иргэд байгаа талаар “Kyodo News” мэдээлжээ.
Тус хөлөг онгоцонд Болгар, Украин, Филиппин, Мексик болон Румыны нийт 25 иргэн байгаа аж.
Улаан тэнгист хуситуудад барьцаалагдсан хөлөг онгоц нь Японы компанийн эзэмшлийнх гэнэ.
“Ансар Аллах” хөдөлгөөн ням гарагийн орой Израилийн компанийн түрээсэлсэн ачааны хөлөг онгоцыг барьцаалсан тухайгаа мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )