Хуурамч бүтээгдэхүүн сурталчилсан инфлүенсэрт ХОРИХ ЯЛ оноолоо

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 21

 

Өмнөд Солонгосын нэгэн инфлүенсер эмэгтэйг оюуны өмчийн тухай гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, худалдсан гэх үндэслэлээр 14 сарын хорих ял оноожээ. 

Тус улсын Тэжон дүүргийн шүүхээс түүнийг өнгөрөгч пүрэв гарагт Chanel, Time зэрэг тансаг зэрэглэлийн брэндүүдийн 20.000 орчим хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулахад гол үүрэг гүйцэтгэсэн хэмээн буруутгасан байна. Мөн шүүхээс түүнд 20 сая вон буюу 15.400 ам.долларын торгууль ногдуулж, 2.43 тэрбум воны эд зүйлийг нь хураан авахаар болжээ. 

34 настай энэхүү инфлүенсер буюу нөлөөлөгч эмэгтэйг чухам хэн болохыг олон нийтэд зарлаагүй байна. Тэрээр БНСУ болон хилийн чанад дахь хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нартай хамтран энэхүү гэмт хэргээ үйлддэг байсан бөгөөд уг сүлжээний гол толгойлогч байжээ. 

2020 оны арваннэгдүгээр сараас эхлэн цар тахлаас үүдэн бий болсон хилийн хязгаарлалтаас үүдэн тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ өсжээ. Энэ үеэр бүсгүй хуурамч хувцас, гутал болон бусад бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нэр хүндээ ашиглан бусдад худалдаалсан байна. 

Тэрээр алдартай блог хөтөлдөг нэгэн байсан бөгөөд үүнийгээ онлайн худалдааны платформ болгон өргөжүүлжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top