Шашны гаж урсгалын удирдагчид бэлгийн хүчирхийллийн хэргээр 30 жилийн ЯЛ ОНООНО

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 22

 

Энэ долоо хоногийн мягмар гарагт БНСУ-ын прокурорууд бэлгийн хүчирхийллийн хэрэг үйлдсэн хэргээр шалгагдаж буй шашны бүлгийн удирдагчид 30 жилийн хорих ял оноохыг шаарджээ. 

Jesus Morning Star хэмээх шашны тэргүүн Жон Мён Сог нь 2018 оны хоёрдугаар сараас 2021 оны есдүгээр сар хүртэл гадаадын харьяат хоёр итгэгч эмэгтэйд удаа дараа бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, Өмнөд Солонгосын итгэгч эмэгтэйд бэлгийн дарамт учруулсан хэрэгт буруутгагдаж байгаа аж. 

Тэжон дүүргийн шүүхэд болсон эцсийн хэлэлцүүлэгт прокурорууд түүнийг 500 цагийн бэлгийн хүчрхийллийн эсрэг хөтөлбөрт хамрагдаж, 20 жилийн турш шагайдаа хяналтын аппарат зүүхийг шаардсан байна.
Өөрийгөө Мессиа буюу Есүсийн хоёр дахь дүр хэмээн нэрлэдэг Жон хэд хэдэн итгэгч эмэгтэйг хүчирхийлж, JMS-ээс мөнгө завшсан хэргээр 10 жил шоронд хоригдсоны эцэст 2018 онд суллагдсан. Түүнийг суллагдсаны дараа шашны удирдагчийн бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэд хэдэн хэрэг ил болсон бөгөөд Жон болон бусад гурван шашны удирдагчийн үйлдсэн гэмт хэргийн тухай өгүүлсэн баримтат кинон "Netflix"-ээр цацагджээ. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ххс(66.181.161.207) 2023 оны 11 сарын 23

Монголоор дүүрэн со пасторууд хүүхэн шаагаал явжын даг

0  |  0
гомбосүрэн(103.212.118.155) 2023 оны 11 сарын 23

шижгийн амьтан

0  |  0
н(202.179.24.175) 2023 оны 11 сарын 22

ийм юманд итгэ гэж хэн ч албадаагүй . хохь нь өолохоос

0  |  0
зочин(103.212.119.154) 2023 оны 11 сарын 22

Бузар новш

0  |  0
Top