Хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ хөнөөж, амиа хорлохыг завдсан эмэгтэйг БАРИВЧИЛЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 23

 

Хөгжлийн бэрхшээлтэй найман настай хүүгээ хөнөөж амиа хорлохыг завдсан 30 гаруй насны эмэгтэйг цагдаа нар баривчилжээ. Сөүл хотын баруун дүүргийн цагдаагийн газраас арваннэгдүгээр сарын 22-нд 30 гаруй насны эмэгтэйг хүн амины хэргээр баривчилж, хэргийг мөрдөн шалгаж байгаа талаараа мэдээлжээ. 

Уг эмэгтэйг хоёр хоногийн өмнө өглөөний 11.00 цагийн орчимд Сөүл хотын Юнпёнг-гу дахь гэртээ нүүрстөрөгчийн дутуу исэл үүсгэн, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй найман настай хүүгээ хөнөөсөн хэрэгт буруутгаж байгаа аж. 

Хүүгийн асрагч гэрт нь очсоноор уг хэрэг ил болсон бөгөөд ээж нь ухаан орсон ч хүү хэдийнэ нас барсан байжээ. Сэжигтэн мөрдөн байцаалтын явцад “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ ганцаараа өсгөж хүмүүжүүлэхийн тулд цөхрөнгөө барсанд тул ийм хэрэг үйлдсэн” хэмээн мэдүүлсэн байна. 

Тухайн эмэгтэй гэрлэлтээ цуцлуулсныхаа дараа хүүгээ ганцаараа өсгөж байжээ. Цагдаагийн байгууллагаас сэжигтнийг саатуулах хүсэлт гаргасан ч өнөөдөр үдээс хойш Сөүл хотын баруун дүүргийн шүүхээс “Сэжигтэн харамсаж, амиа хорлохыг завдсаны улмаас сэтгэл санаа нь тогтворгүй байгаа" гэсэн үндэслэлээр татгалзжээ.

 

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хэцүү шүү(66.181.185.160) 2023 оны 11 сарын 26

Энэ ээжийг ойлгож бноо, зовлон ижил

0  |  0
Oogii(66.181.185.160) 2023 оны 11 сарын 26

ХБ хүүхэдтэй 11 жил амьдарч бна, аав нь дарамталж зовоосоор эцнст нь хүүхдүүдээ намг хаяад явсан. Эдгэхгүй ирээдүйгүй ийм өрөвдөлтэй үрээ хараад дэмий зүрх шимширдэг, төрүүлсэн болохоор эх хүн би яалтай билээ. Ядарсан үрээ тэжээх гж энэ амьдралыг дуустал тэмцэхээс өөр сонголтгүй

1  |  0
Aav(202.9.47.19) 2023 оны 11 сарын 26

ХБ hvvgee gantsaaraa 8 jil usguj baigaa aav bn.. hetsvv hetsvv

3  |  0
Зочин(66.181.181.249) 2023 оны 11 сарын 26

Хөөрхий дөө. Хэцүү байдаг биз дээ.

2  |  0
зочин (66.181.188.237) 2023 оны 11 сарын 26

хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асрана гэдэг тэсвэр тэвчээрийн туйлыг шалгадаг м билээ манайхан ихэнх нь ойлгодоггүй нэг л үйлтэй ээж үйлээ эдэлж байна гэж хардаг гэтэл ихэнх нь хүмүүсийн сэтгэлгүй хандлага гүй үйл ажилгаанаас болсон байдаг энэ бол хэн дээрч тохиолдож болно хэрэвээ та тийм хүн таньдаг бол энэ бол бид нараас арай л өөр хүн гэж харах өнцгөө өөрчлөөрэй \n

12  |  0
eej(139.5.219.43) 2023 оны 11 сарын 26

iimees l vhej chadahgvi vriinhee toloo etsesee hvrtel amidrah l vldeh songolt bdag um shig.bi vhwel ohin min yaanaa gesen l aidas ih bdag.ter ved magadgvi hamtdaa vheh baih.oor songoltgvi um shigee.

3  |  0
Eej(137.74.193.174) 2023 оны 11 сарын 26

Bi ch bas ingemeer ue zondoo gardag . HUUGEE AWAAD USRUU USREH BODOL GUN ORJ IRJ BILEE. HUSEN HULEESEN UREE INGEJ BODHOD HURJ BGAA EEJIIG ENGIIN NEGEN HUN HEZEE CH OILGOHGUI

4  |  0
Zaya(202.9.40.0) 2023 оны 11 сарын 26

Үнэхээр тамын амьдрал байдаг шүү, өөрийн биеэр туулаагүй хүн хэзээ ч ойлгохгүйээ, гхдээ хүүхэд буруугүй шүү дээ, би бол тэвчээр алдвал өөрөө л үхье гэж боддог доо.

2  |  0
Irgen(43.242.243.61) 2023 оны 11 сарын 26

Ene bol unehiin tamiin amidral umdaa hoorhii uhmeerch um shig

1  |  0
Chimgee(66.181.161.172) 2023 оны 11 сарын 26

Iim hvvhed osgoh bol setgeliin ih tevcheer heregtei bdag.Hvvhedteigee hamt niignees barag tusgaarlagddag tiim hvvhdee harah bvrt setgeleer unah amia horloh tuhai ih bodogdono .Busad hvmvvs iim zviliig biet tuulaagvi l oilgohgvi.Gehdee ene eej gantsaaraa hitsvv l baisan bh.Gehdee buruu songolt hiijee.Etssiin mochid shorond oroh bolloo hitsvv ymdaa.

2  |  0
Зочин(66.181.181.97) 2023 оны 11 сарын 26

Цаашид эдгэрэх ямар ч найдваргүй хүн сүг бол ганцаар өсгөх хэцүү шүү дээ, тэхээр дэлхий дахинд эцэг эхийн зөвшөөрлөөр унтуулдаг болсон байсан, энэ бол хүмүүнлэг арга гэж боддог

9  |  0
Адилхан ээж(66.181.184.151) 2023 оны 11 сарын 27

Хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаатай хүүгээ ганцаар өсгөж бнда. Туслах хүнгүй эцэг нь орхиод явчихсан гэрлэлтээ цуцлуулаад. Ийм хүүхдээ асрахын хажуугаар амьдрахын эрхэнд ажил хийх гд их л зүдэрч явна, сэтгэл гутралд орох байнга шү дэ, амьдармааргүй санашддаг, хүүтэйгэ энэ амьдралыг төгсгөмөөр, шантрад бүр дуусчихмаар үе зөндөө бдг . Шүд зуун тэвчиж л явна, ийм хүүхэдтэй ганц бие эх эцэг сэтгэл санаа байнга тогтворгүй бдг да. Ийм зовлонг туулж буй ээжүүд л ойлгоно өөр хэн ч ойлгохгүй бх

27  |  0
Ээж(103.212.119.172) 2023 оны 11 сарын 26

Хэцүү гэдгийг тийм хүүхэд өсгөж бгаа хүмүүс л мэднэ.\nХүнд гай болохгүй амьдарч явахад тавлаж доромжилж хов жив энд хутгахыг нь яана

14  |  1
Зочин(66.181.184.139) 2023 оны 11 сарын 26

Зовлонг эдлээд л явж бн даа.Харин ч намайг хурцалдаг гж боддог.Монгол хүний хүнд муугаа үзүүлэхгүй юмсан гсн бодолтой.

9  |  0
Зочин(202.126.88.215) 2023 оны 11 сарын 27

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээж хүн үр хүүхдээ ямарч эмчилгээгүй, ирээдүйгүй болсон нөхцөлд хүнд бэрх зовлон шаналалаас үүдэн ийм шийдэлд хшрч болох.. Үүнийг гэмт хэрэг гэж үзэх нь учир дутагдалтай. Магадгүй үрийнхээ зовлонг төгсгөл болгож өөрийгөө золиосонд нь өгч байгаа эмгэнэлт явдал. Ингэж бодож үзсэн зовлонт ээж аавууд бий. Наанатай цаанатай авч үзэх хэрэгтэй!

38  |  2
Top