Зарим хүмүүсийн хувьд нас бол ердөө тоо хэмээх нь бий. Харин энэхүү тохиолдол тун хачирхалтай хийгээд эгдүүцэм байсан нь олны анхаарлыг ихээр татжээ.
2012 онд 32 настай Чу хэмээх Тайвань эр цэцэрлэгийн багшаар ажиллаж байх үедээ өөрийнхөө шавь, тухайн үед 8 настай байсан Чи хэмээх охинд дурлажээ. Энэ тухайгаа охины ээжид хэлж, түүнийг том болмогц түүнтэй гэрлэх зөвшөөрөл авч, гэрээ хийжээ.
Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр мөнөөх эр охиныг санхүүгийн хувьд дэмжиж, сургалтын төлбөр, амжиргааны зардал зэргийг нь төлөхийн сацуу ээжийнх нь өрийг мөн төлж байжээ. Тэрээр ойроцоогоор 900 мянга орчим Тайвань доллар буюу 28.500 орчим ам.доллар зарцуулсан гэх тооцоо гарчээ.
Үүнээс есөн жилийн дараа буюу охиныг 17 нас хүрэх үед уг эр охиныг хэдийнэ хүнтэй гэрлэж, хүүхэдтэй болсон тухай фэйсбүүкээс олж мэджээ. Үүнд уурссан эр охины ээжээс өнгөрсөн хугацаанд зарцуулсан мөнгөө нэхэмжлэн шүүхэд ханджээ.
Амаар тохиролцсон анхны гэрлэлтийн гэрээ нь ёс суртахуунд харш, хүчин төгөлдөр бус хэмээн шүүхээс үзсэн бөгөөд охины ээж бичиг үсэг мэддэггүй байсан аж. Тиймээс чухам ямар гэрээнд гарын үсэг зурсан нь эргэлзээтэй хэмээн үзэж, уг залилангийн гэмт хэргийг гомдлыг хэргэсэхгүй болгожээ.
Уг хэргийг шүүхээс хэргэсэхгүй болгосон ч тухайн эр дараагийн шатны шүүхэд хандан гомдлоо нэхэмжилсэн хэвээр байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 8 )
ANYSDNA80955878
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Sain shuuhdeed munguu awah heregtei shodorgos2
luuhaanuudaas ih yum garna
AX NRT SEXSEER TAASHAALG80955877
SEXSEER UILCHLI80955877 44DESH
SEKSDN80955877
Алсын бодолтой эр хүн алдаждээ золиг гэж