Өмнөд Солонгост дунд сургуулийн сурагчийн дүрд хувирч, цагийн багшийн аминд хүрсэн этгээдэд шүүхээс бүх насаар нь хорих ял оноолоо.
Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 24-ний өдөр Бусан хотын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 23 настай Жон Юү Жонд ийнхүү бүх насаар нь хорих ял оноосон бөгөөд 30 жилийн турш цахим хяналтын төхөөрөмж зүүх шийдвэр гаргажээ.
Гэмт этгээд өнгөрөгч тавдугаар сард тухайн гэмт хэргийг үйлдсэн. Үл таних хүнийг урьдаас төлөвлөн санаатайгаар хөнөөсөн тэрээр өөрийгөө сэтгэцийн өвчтэй хэмээн мэдүүлсэн ч шүүхээс үүнийг нь хэрэгсэхгүй болгожээ.
Шүүхээс "Гэмт хэргийг урьдаас сайтар төлөвлөж, гүйцэтгэсэн бөгөөд шүүгдэгчийн мэдүүлэг байнга өөрчлөгддөг. Тиймээс түүний сэтгэцийн болон бие махбодийн эмгэгийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байна" гэжээ.
Гэмт этгээд хохирогчийн гэрт хичээл заалгах нэрийдлээр очжээ. Улмаар хохирогчийг хөнөөн, цогцсыг мөчлөн, биеийн зарим хэсгүүдийг нь чемоданд хийн Янсан дахь голын эрэг дагуух бутан дунд хаясан байсан нийгмийг цочирдуулаад байсан билээ. Шинжилгээгээр өндөр зэрэглэлийн психопат болох нь тогтоогдсон Жон Юү Жон "хүн хөнөөж үзмээр санагдсан тул уг хэргийг үйлдсэн" хэмээн мэдүүлсэн байдаг.
Хохирогчтой сурагчийн эцэг, эхийн дүрээр холбоо тогтоосон тэрээр өөр хоёр хүнтэй уулзахаар тохиролцсон болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.
Сэтгэгдэл ( 3 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

Ner tsever geed hutsaad baidag TV anchoruudaa nasaar ni hori zayu kk