Нислэгийн үеэр ослын хаалга нээхийг завдсан эмэгтэйг СААТУУЛЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 27

 

Өмнөд Солонгосын 26 настай эмэгтэй Нью-Йорк-Инчон чиглэлийн нислэг үйлдэж байсан Korean Air компанийн онгоцны ослын хаалгыг онгойлгохыг завдан, улмаас цагдаад саатуулагджээ. Тус онгоц газардсаны дараа эмэгтэйг саатуулан баривчилсан бөгөөд тус эмэгтэй Нью-Йоркд зургаан сар гаруй амьдарсны дараа эх орондоо буцаж буй нь энэ аж. Тэрээр нисэх онгоцны ослын хаалгыг удаа дараа онгойлгохыг завдсан байна. 

Инчоны олон улсын нисэх буудлын цагдаагийн байгууллага эмэгтэйг баривчилж, хар тамхины шинжилгээнд хамруулахад шинжилгээний хариу эерэг гарчээ.

Өмнөд Солонгост 2023 онд нисэж буй онгоцны ослын хаалгыг нээхийг оролдсон тохиолдол ийнхүү гурав дахь удаагаа гарч байна. Өнгөрөгч тавдугаар сард Asiana Airlines компанийн Чежү хотоос Тэгү чиглэлд нисч явсан онгоцонд зорчиж явсан нэгэн эр онгоц газраас ердөө 200 метр зайтай байхад ослын хаалгыг нээсэн. Үүнээс үүдэн тус онгоцонд сууж явсан зорчигчид онгоц газардах хүртэл 10 минутын турш хүчтэй салхинд цохиулжээ. Түүнд Тэгү хотын шүүх 5 жилийн ял төлөвлөсөн ч сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай хэмээн үзэж уг ялыг түдгэлзүүлсэн байна. 

Мөн зургаадугаар сард 19 настай залуу Себугаас Инчон руу нислэг үйлдэж байсан онгоцны ослын гарцыг нээхийг завдсан. Түүнд шүүхээс гурван жилийн ял оноосон бөгөөд энэ удаагийн хэргийг хэрхэн шийдвэрлэх нь олны анхаарлыг татсаар байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top