Газын зурваст барьцаалагдсан 240 хүний хамгийн бага нь гэгдэж байсан 10 сартай хүү Израилийн бөмбөгдөлтөд өртөж амиа алдсан тухай Хамас мэдэгджээ.
Ройтерс зэрэг гадаадын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр энэ сарын 29-ны өдөр мэдээлснээр, Хамас-ын цэргийн байгууллага болох Аль-Кассам Бригадс тухайн өдөр Telegram-аар дамжуулан "10 сартай Кфир Бибас, түүний дөрвөн настай ах болон тэдний ээж Израилийн агаарын довтолгооны үеэр амь үрэгдсэн" гэж мэдэгдсэн гэжээ.
Кфир хүү ах Ариэл Бибас болон эцэг эхийн хамтаар өнгөрсөн сарын 7-нд Хамас бүлэглэлийн дайчдад баригдаж, Газын зурваст хүргэгджээ. 10 сартай Кфир хүү Газын зурваст барьцаалагдсан хүмүүсийн хамгийн залуу нь байсан бөгөөд түүний хувь заяа хэрхэн эргэх нь дэлхий нийтийн анхаарлын төвд байсан билээ.
Хамасын зүгээс мэдээлсэн энэхүү мэдээлэл үнэн зөв эсэхийг Израилийн тал нягталж байгаа аж. Тэд Хамас ийнхүү мэдээлсэн нь сэтгэл зүйн дайн байж болзошгүй хэмээн үзэж байгаагаа мөн илэрхийлсэн байна.
Израилийн Үндэсний эв нэгдлийн намын тэргүүн Бенни Ганц "Энэ бол харамсалтай, гашуун мэдээ. Бид баримтуудыг шалгаж байна. Энэхүү хэрэг нь дайсны (Хамас) сэтгэл зүйн харгис дайны нэг хэсэг бололтой" хэмээн мэдэгджээ.
Гал зогсоох хэлэлцээрийн зургаа дахь өдөр барьцаанаас суллагдсан Тайландын иргэн “Хамт олзлогдсон иудейчүүдтэй тэд маш хатуу харьцаж байсан. Тэд байнга зоддог байсан” гэж мэдүүлжээ.
Эх сурвалж: Ёнхап ньюс
Сэтгэгдэл ( 3 )
SEKSDI80955877
erguu lal geech shashi n ustaj ugui boloosoi.
Дайны хөлд олон мянган гэмгүй иргэд хүүхдүүд үрэгдэж байгаа нь туйлын харамсалтай,эвийдээ бяцхан үр минь