Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын ахлах сургуулийн нэгэн сурагчийн халаасанд байсан iPhone утасны батарей дэлбэрч, их хэмжээний утаа гарч гарч буй нь олон нийтийн сүлжээнд тавигджээ. Энэхүү бичлэгийг тэр даруй 10 сая гаруй хүн үзсэн нь интернэтийн халуун сэдэв болоод байна.
Уг хэрэг өнгөрөгч арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 10 цагийн орчимд Өмнөд Чунчон хотын Чонан хотын ахлах сургуульд болжээ. Тус сургуулийн сурагч 17 настай А-ын iPhone 13 утас гэнэт хөөж, утаа уугиж эхэлсэн байна. Хоёр минут орчмын турш уугисан утаа ангийг тэр чигт нь бүрхсэн бөгөөд тус ангийн цонхыг нээж, сурагчдыг яаралтай ангиас гаргажээ. Эх сурвалжийн мэдээлснээр уг хэргийн улмаас бэртэж, гэмтсэн хүн байхгүй гэв.
Интернэт хэрэглэгчид батарей шатахад гарсан их хэмжээний утаагаар амьсгалах нь үхэлд хүргэх аюултай тухай дурдан сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ.
Тухайн гар утасны эзнийг дурдснаар тус улсад байрлах Apple компанийн зүгээс түүнд ижил загварын шинэ утас өгөхөөр болсон байна.
Сэтгэгдэл ( 4 )
hench berteeguin yumaada
You Arai2\n
арай тэгэж аймар дэлбэрэхгүй байлгүй дээ
Ih zivuun ilbe bn