АНУ-д тэжээвэр чоно гурван сартай хүүхдийн аминд хүрсэн хэрэг гарчээ. CNN-д мэдээлснээр орон нутгийн цагаар энэ сарын 3-ний өдөр гэрийн тэжээвэр чононд хазуулсан гурван сартай хүүхдэд амиа алдсан гэжээ.
Хэрэг өнгөрсөн сарын 30-ний өдөр Алабама мужийн өмнөд хэсэгт орших Шелби дүүрэг дэх нэгэн айлд болжээ. Тус чоно нь нохой болон чонын эрлийз байсан бөгөөд тухайн айл уг амьтныг эрлийз гэдгийг нь мэддэг байсан гэнэ.
Хүүг яаралтай эмнэлэгт хүргэсэн ч сэхээ оролгүй байсаар нас баржээ. Орон нутгийн хууль сахиулах байгууллагынхан тус чонын эрлийз нохойг газар дээр нь устгажээ. Тус хотын дарга Пиклесимер иргэдийг чоно, нохой зэрэг түрэмгий ааш араншинтай тэжээвэр амьтдыг өсгөхдөө аюулгүй байдлаа хангахыг анхааруулав. Мөн IWC буюу олон улсын чоно судлалын төвөөс чоно болон чонын эрлийз амьтдыг гэрийн тэжээвэр амьтан болгон тэжээх нь аюултай болохыг анхааруулсан байна.
АНУ-д 2020 онд Мичиган мужид хоёр настай охин чоно нохойн эрлийз амьтанд хазуулсны улмаас өрөөсөн гараа алдаж байжээ.
Сэтгэгдэл ( 4 )
yaj bdxooroo erliiz ym tejeen gej bddg bna? gsx
Нагац ах маань бас бэлтрэг тэжээгээд сүүлдээ томроод хоол нтр өгөхдөө айдаг болоод буудчихсан.
Найзын ах нь бас тэжээсэн чонондоо бариулаад үхсэн.Чоно тэжээвэр болно гэж байдгүй шүү
ӨӨР мэдээ алгу.. эзэдээ муулж чадахгүйшд нохойн гөлөгчинь ха ха