Хятадын төв телевиз болох CCTV болон бусад орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд энэ сарын 5-ны өдөр Хятадын нэгэн сургуулийн цайны газрын амтлагчны сав дотроос харх гарч ирсэн тухай мэдээлжээ.
Тус сургууль албан ёсоор уучлалт гуйсан бөгөөд эрх баригчид хэрэг нээн шалгаж эхэлсэн байна. Энэ сарын 3-ны өдөр нэгэн интернэт хэрэглэгч SNS-д уг хэрэгт холбогдох бичлэгийг нийтэлсэн бөгөөд тэрээр Жянсу мужийн Янжөү хотын Жианхай сургуулийн цайны газрын хоолны тогооноос харх гарч ирсэн тухай мэдээлсэн байна.
Уг этгээд удалгүй бичлэгээ устгасан ч бичлэгийг нийт 300.000 гаруй хүн үзэж, сургуулийн зүгээс тайлбар хийхийг шаардаж эхэлжээ. Сургуулийн зүгээс 4-ний өдөр эрүүл ахуйн шаардлага хангаагүйдээ уучлалт гуйж энэ сарын 1-ний өдөр тус хэрэг гарсан нь үнэн болохыг баталжээ. Тус сургуулийн цайны газрын үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа бөгөөд хоолны орцууд, аяга таваг зэргийг битүүмжлэн мэргэжлийн байгууллагад шалгуулсан байна.
Дээрх амтлагийг хэрэглэсэн найман багш, сурагчийн эрүүл мэндийн байдлыг хянаж байгаа тухай эх сурвалжууд мэдээлжээ. Өнгөрөгч зургаадугаар сард Зянши мужийн Наньчан хотын нэгэн сургуулийн цайны газрын хоолон дотроос хархны толгой гарч ирж багагүй шуугиан тарьсан. Тус сургуулийн удирдлагууд уг толгойг нугасны хүзүү хэмээсэн нь олны эгдүүцлийг хүргэжээ.
Хятадад удаа дараа гарч буй хүнсний эрүүл ахуйн асуудлал дэлхий нийтийн анхаарлыг татаад байна. Өнгөрсөн сарын 27-ны өдөр Тяньжин дахь нэгэн томоохон супермаркетаас авсан бэлэн гоймон дотроос үхсэн сарьсан багваахай гарч иржээ. Мөн саяхан Аньхуй мужийн махны дэлгүүрийн эрэгтэй ажилчин хонины хавирганы түүхий махыг амаараа татан салгаж буй бичлэгээ нийтэлсэн бөгөөд үүнийг уламжлалт арга хэмээн тайлбарлажээ.
Өнгөрсөн аравдугаар сард Хятадын Шаньдун муж дахь Цинтао шар айрагны үйлдвэр дэх шар айрагны түүхий эд хадгалдаг торх руу нэгэн эр шээж буй бичлэг цацагдсан нь мөн л дэлхий дахинаа шуугиан тарьсан бөгөөд тус улсын хүнсний эрүүл ахуйн байдал олон хүнийг эргэлзэхэд хүргээд байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 2 )
хятадуудыг шүтэгчид үр хүүхдээ сургуульд нь явуулаад л байж дээ.
hyataduudchin ugaasaa harh iddeg bizde