“Украин улс мандтугай” гэж хэлээд буудуулсан цэрэгт ХӨШӨӨ БОСГОВ

2023 оны 12 сарын 08

Өнгөрсөн гуравдугаар сарын 6-нд оросууд зэвсэггүй олзны цэргийг буудан хөнөөж буй видео бичлэг цацагдсан билээ.

Уг бичлэг дээрх цэрэг нь Украины 119 дүгээр тусгай бригадын 163 дугаар батальоны мэргэн буудагч Олександр Мациевський байжээ. Хоёрдугаар сарын 3-нд Бахмут дахь тулааны дараа сураггүй алга болсон байсан Олександр Мациевський тамхиа зуун, дайсны өөдөөс “Украин улс мандтугай” гэж хэлснээсээ болж Оросын цэргүүдэд буудуулсан аж.

Уг видео бичлэг цахимаар тарсны дараа олон улс Оросыг шүүмжилж, зэвсэггүй олзны хүнийг хөнөөж, дайны гэмт хэрэг үйлдсэнд хатуу буруутгасан билээ.

Эцсийн амьсгал хүртлээ эх орныхоо төлөө тэмцсэн баатар цэрэгт зориулсан хөшөө Украин болон Гүржид сүндэрлэжээ.

Украины Нежин хот дахь Олександр Мациевськийн хөшөө

Киев дэх хөшөө

“Слава Украине” гэж хэлээд амь үрэгдсэн Украины цэргийн дурсгалыг мөнхөлсөн хөшөөний хажууд залбиран зогсож буй эмэгтэйг Олександр Мациевськийн ээж нь хэмээн хэвлэлүүд бичжээ.

Гүржийн нийслэл Тбилиси хот дахь хөшөө

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський баатар цэргийг амиа алдсаны дараа Путины дэглэмийг хатуу шүүмжилж, зэвсэггүй олзны цэргийг буудсан алуурчдыг олохоо амласан билээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(185.183.147.142) 2023 оны 12 сарын 09

slava ukrain just like slava nazi ... mandtugai gedgiig da zdravstvuet gedeg yum ... orosiin zevseggui POW iig buudaj , tamlaj baisnaa ehleed yarichah ...

0  |  0
Иргэн(37.169.92.102) 2023 оны 12 сарын 11

Иванууд бол хажуу хөршүүддээ дээрэлхүү адгийн үндэстэн.Задарч байж л Монгол улс минь илүү хурдан хөгжинө.Слава Монгол....

8  |  3
Top