Америкчууд Украины зөрчилдөөнөөс болж цэрэгт явахаас татгалзах болжээ

2023 оны 12 сарын 11

АНУ-ын Ерөнхийлөгч Роналд Рейганы зөвлөх асан Даг Бэндоу “Вашингтон дэлхий дахинд болж буй зөрчилдөөнүүдэд, тэр дундаа Украины асуудалд оролцож буйгаас болж залуусыг сайн дураараа цэргийн алба хаахаас татгалзахад хүргэж байна” гэж “American Conservative”-д ярьжээ.

Тэрбээр мөргөлдөөн ихтэй дэлхийн эзэнт гүрний хамгаалагчдын үүрэг гүйцэтгэхийг хүсэх залуу эрчүүд, эмэгтэйчүүдийг хайх асуудал илүү хурц болсоор байгааг хэлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський нар маргааш /2023.12.12/ Цагаан ордонд уулзалт хийх юм. Талууд Украинд шаардлагатай байгаа тусламжийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top