Кимчи таргалалтаас сэргийлж, жин хасдаг болох нь тогтоогджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 12


Дэлхийн Кимчи судлалын хүрээлэн өнөөдөр буюу 12-р сарын 12-ны өдөр кимчиний хэрэглээ болон турах процесс хоорондоо хамааралтай болохыг тогтоосон тухайгаа мэдэгджээ. Тус хүрээлэнгээс 58,290 насанд хүрэгчдийн дунд судалгаа хийж кимчиний хэрэглээ болон турах хоорондын хамаарлыг тогтоосон байна. 

Кимчиг өдөрт 50гр хэмжээтэйгээр 2-3 удаа хэрэглэхэд биеийн жингийн индекс 15 орчим хувиар буурдаг болох нь тогтоогджээ. Дэлхийн Кимчи судлалын хүрээлэнгийн захирал Жан Хэ Чун "Кимчиний хэрэглээ нь таргалалтын эсрэг үр нөлөө үзүүлдэг болох нь батлагдаж байгаа дэлхийн анхны тохиолдол юм" гэжээ. 

Кимчиний хэрэглээ ба таргалалтын талаархи хоол тэжээлийн эпидемиологийн когортын судалгааг хүнсний шинжлэх ухаан, технологийн салбарын шилдэг 15 олон улсын сэтгүүлийн нэг болох "Food & Function" сэтгүүл нийтэлсэн бол хоол тэжээлийн эпидемиологийн хөндлөн огтлолын судалгааг "BMJ Open" сэтгүүл нийтэлжээ. Их Британийн анагаах ухааны нийгэмлэгийн олон улсын сэтгүүлд дээрх хоёр мэдээллийг хоёуланг нь нийтэлж олны хүртээл болгожээ. 

Өдгөө кимчиг дэлхийн өнцөг булан бүрт хэрэглэх болсон. Пробиотик, антиоксидант, антимутаген, хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй бодисуудаар баялаг кимчи нь залуусын дунд элбэг тохиолддог үс уналт, сэтгэлийн түгшүүрийг бууруулахад тусалдаг байна. 

Кимчин нь мөн 2023 оны супер 10 хүсний нэгээр тодорсон. 2020 онд хийсэн судалгаагаар Өмнөд Солонгост Covid-19-ийн нас баралтын түвшин бага байгаа нь кимчиний хэрэглээтэй холбоотой хэмээн үзжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kimchi(103.212.116.76) 2023 оны 12 сарын 12

hodoodnii hort hawdar uusgedeg gej sonsson

1  |  0
Zochin(202.9.46.21) 2023 оны 12 сарын 12

Baitsaa umhiiryyleh gj buruu bicheed bna ter door.iseldyylj gh ni zuv.buurunhii baitsaag isgur darj heregleh ni yamar ch ashigtai bacteria gaas ilyy ,bied mash sain,emchildeg gedeg shyde.harin kimchi bol haluun nogoo mash ih ordog deerees ni hetryylj ideh ni buruuddag bha

0  |  0
Zochin(202.9.46.21) 2023 оны 12 сарын 12

Za yum byhen 2taltai.hetryylehgyi hayadaa hyrteed bhd gaigyi l bh.ternees tsag agaar olon hychin zyiliin ulmaas mongol hynd yav tsav niitseh hyns lav bish gj boddog.ali ch yumand tuilshralgyi bodoj tungaaj unshij sudalj uuriin biedee hairtai bgaarai. Ter soujy pivo 2iig holij uuhad goe gd l shuuraad bnlee.ih l buruu yumshdee.yamar geechiin zohitsohgyi yumnuud hodood tsusaar chin nevcheed ,baij bolomgyi himiin urval yavagdaad bgag meddeg ch boloosoi.er ni olon turliin alcohol holij uudag hymyys bodoosoi.uuh durtai bol 1yumaa dagnaad uchirtaihan taaruulj suraasai.yum yzeegyi yheh gj bgam shig l

0  |  0
Зочин(66.181.160.32) 2023 оны 12 сарын 12

Үнэн шүү . Солонгосчуудын царайны өнгө үнэн гоё , бүгд туранхай бдг нь бас учиртай . Нэгэн америк хүн надаас асууж бж билээ: яагаад азууд солонгос шиг арьс нь ийм гоё биш юм болоо . Чи гэхэд л зузаан бор бн монгол кимче иддэггүй юм уу гээд ххххх

0  |  1
Зочин(59.153.114.106) 2023 оны 12 сарын 12

Шал худлаа.солонгост цусны хорт хавдар маш их тархсан нь кимчинээс болж байж магадгүй гэж үздэг.байцааг дараад өмхийрүүлээд иддэг хүнс биед тустай байх уу?

1  |  0
Top