- Гэрчийн мэдүүлэг бүхий хоёр хуудас баримт шалгалтын явцад алга болсон-
Цагдаагийн алба хаагчид хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулагчдыг хуулийн хүрээнд хамгаалж, түүнийхээ хариуд сар бүрийн орлогоос нь тодорхой хэмжээний хувь авдаг гэх мэдээлэл бий.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиг үүрэгтэй хууль сахиулагчид нь өөрсдөө баримт нотолгоотой хэргийг нуун далдалж, албан тушаалаа ашиглан удаа дараа авлига авсан үйлдэл олон нийтэд ил болсон ч хууль зөрчсөн алба хаагчдадаа арга хэмжээ авах нь бүү хэл цолыг нь нэмж, урамшуулсан тохиолдол гарлаа.
Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч, ахлах дэслэгч Г.Тэмүүлэн мөрийтэй тоглоомчдоос сар бүр тогтмол онц их хэмжээний мөнгө бэлнээр авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйл буюу "мөрийтэй тоглоом зохион байгуулах" гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр зохион байгуулж буй шалгалтын явцад мөрдөгч Г.Тэмүүлэн нь хэргийн холбогдогчтой хамааралтай болохыг илрүүлсэн. Улмаар Цагдаагийн албаны дотоод хяналт, шалгалтын хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэдэг мэдээллийг Цагдаагийн ерөнхий газраас өгч байв.
Гэтэл гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй мөрдөгч, ахлах дэслэгч Г.Тэмүүлэнгийн цолыг өнгөрсөн долоо хоногт нэмж ахмад цол олгожээ.
Түүнийг Дотоод хяналт, аюулгүй байдлын албанаас шалгахдаа өнгөрсөн хугацаанд тайлбар мэдүүлэг аваагүй гэх бөгөөд гэрчийн мэдүүлэг бүхий хоёр хуудас баримт шалгалтын явцад алга болсон гэх эх сурвалжийн мэдээлэл байна. Алга болсон гэрчийн мэдүүлэг нь “Мөрдөгч Г.Т нь хэргийн холбогдогчоос сар бүр бэлнээр мөнгө авдаг байсан гэх ба албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдаас авлига авахыг шаардсан, авлига өгөгч этгээдийг дарамталсан” гэдэг агуулгатай байсан ч ийнхүү нотлох баримт устсан байна.
Энд дурдахад, дээрх хэрэгт мөн л Эрүүгийн цагдаагийн албаны газрын дарга, нэр бүхий дэд хурандаа хамжигчаар оролцсон байж болзошгүй бөгөөд түүнд ч мөн цол нэмж хурандаа цол олгожээ.
Энэ жишээнээс үзвэл хууль сахиулагчид үүргээ эсрэгээр нь биелүүлж, хэдэн мянган айл өрхийн амьдралыг бусниулж буй мөрийтэй тоглоомыг нийтэд түгээх ажилд хүчин зүтгэж байна. Үүнийхээ шанд цол нэмж, тушаал дэвшиж байгаа нь үнэнч шударга алба хаагчдын хөдөлмөр зүтгэлийг уландаа гишгэж, хуулийн байгууллагад итгэх иргэдийн итгэлийг эвдэж байгаад албаныхан анхаарах цаг иржээ.
Сэтгэгдэл ( 15 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
Ёроолдоо унаад сөнөлөө сөнөлөө
Хятадаас далд санхүүжилттэй Монголыг сүйтгэх олон аргуудын нэг!
bugdiig n hamtad n bumbugdchih yumsan.
Hahahha mongold l iim um bolno doo
Энэ нөхөр бараг мөн байх. ийм ийм покер сайтууд үйл ажиллагаа явуулаад байна гэж Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн утас руу залгаж хэлж байсан. Тэгсэн чинь тэр хүмүүс баяжаад байна уу? чамд ямар хамаатай юм гэж байсан ш дээ. Ёстой хэлэх муу үг алгаа.
Яаж чадаж байна. Өгсөн авсан гь өнөө шөнө ......хийнэдээ. ээ базарваань хумпад!!!!!!!
Па яаяа ийм айхтар байх гэж
Xaramsaltai
44DESH SEKSY ERD80955877
ANYSDN80955877
дарга нартаа авсан мөнгөнөөсөө сайн өгч
Хараал идсэн улс орон болж гүйцлээ шүү.
SEKSDN80955877