Долоон тэрбумын авлига авсан С.Батдөлийн гомдлыг ДЭЭД ШҮҮХ хэлэлцэнэ

А.Алиман | Zindaa.mn
2023 оны 12 сарын 14

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар С.Батдөл, С.Баттулга, Р.Дашбилэг, Р.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, Б.Энхмандах, Ж.Багамонгол нарт холбогдох хэргийг шүүгдэгч С.Батдөл, С.Баттулга нар болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг хэлэлцлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд шүүгдэгч С.Батдөл, С.Баттулга нар болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдол хамаарч байгаа тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Хэргийг эргэн сануулахад, 2023 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр "Улаанбаатар төмөр зам"-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байсан С.Батдөлийн гэрээс 7.3 тэрбум төгрөг хураан авч, түүнийг саатуулсан. Улмаар С.Батдөл нарын долоон хүнийг яллагдагчаар татан шалгаад, анхан болон давж заалдах шатны шүүхээс С.Батдөлийг гэм буруутайд тооцон, нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг 7 жилийн хугацаагаар, 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн юм. Мөн Эд мөрийн баримтаар хураагдсан 9,390 ширхэг юань буюу 274,287,000 төгрөг, 16,363 ширхэг ам, доллар буюу 5,431,297,683 төгрөг, 451 ширхэг евро буюу 198,006,000 төгрөг, мөнгөн дэвсгэрт 1,425,370,000 төгрөг нийт 7,328,960,683 төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.

Харин шүүгдэгч С.Батдөлийн өмгөөлөгч уг хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэх санал гаргаад байсныг өчигдөр /2023.12.14/ хэлэлцээд, Улсын дээд шүүхийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болоод байгаа юм. 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tamir(66.181.186.80) 2023 оны 12 сарын 15

hulgai hiise hun yun gomdol baidagiin

0  |  0
Зочин(66.181.179.158) 2023 оны 12 сарын 15

Үргэлжлүүлэн хулгай хийлгэсэн гүй гээд гомдоод бгаа ялтанг яадагийг харъя

0  |  0
МАН-ынхны Их Хулгай(202.9.46.147) 2023 оны 12 сарын 14

70 жилийн ял өг

0  |  0
АРД(202.9.41.28) 2023 оны 12 сарын 14

Иргэд цалингаас цалин хүртэл амьдарч байхад энэ даварсан хурган дарга нар, цүнх үүрэгч нар өөрсдийнхөө эзнийг өмөөрч их мөөрөх болж, нөгөө хүн бүрд тэгш шүүх үүрэгтэй шүүх одоо толгойг нь илээд явуулдаг муу зүршилтай болжээ. ИРГЭД ЯАГААД ИХ БУХИМДААД БАЙНА ВЭ ГЭХЭЭР ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГУУД НЬ ОЛООД ТОГТООГООД БАЙХАД ШҮҮХ ДЭЭР ИРЭЭД ЯЛ ЗАВШИЖ БАЙГААД Л ҮНХЭЭР УУР ХҮРЧ БАЙНА, ШҮҮХИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙХ ХЭРЭГТЭЙ

0  |  0
Top